Алтан лабрадор үүлдрийн Байрон нэртэй нохой өдөр бүр эзэгтэйнхээ орыг хурааж, цай ундыг нь дөхүүлж, хувцсаа угаахад нь тусалдаг аж. Түүний эзэн Кейт Кросс хөгжлийн бэрхшээлтэй нэгэн аж. Ухаант нохой эзнээсээ алхам ч холддоггүй ба түүний даалгаврыг дуулгавартай, сайн гүйцэтгэдэг юм. “Би амьдралаа Байронгүйгээр төсөөлж чаддаггүй, тэр одоо миний дэргэд байгаа учраас нөхрөө, эсвэл хэн нэгнийг ирж надад туслахыг хүлээж суух хэрэггүй болсон” гэж Кейт дурдлаа.
Одоо долоон настай асрагч нохой эзнийгээ тэргэнцэр дээр суухад нь тусалж, хөргөгчнөөс сүү авч өгч, цуг дэлгүүр ороод Кейтийн авахыг хүссэн барааг дөхүүлж өгдөг. Байрон идүүрээ тавиур дээрээс авч, хооллож дуусаад идүүрээ угаалтуурт хийдэг, гарч орохдоо өөрөө хаалгаа онгойлгодог байна. Түүгээр ч барахгүй эзнийхээ хэтэвчнээс банкны карт сугалан бэлэн мөнгөний машин руу шургуулж, гарч ирсэн мөнгийг эргүүлэн далд хийж өгдөг.
Байрон эзнийхээ өгч буй 100 гаруй “тушаал”-ыг ойлгож биелүүлдэг аж.
"Өнөөдөр" сонин
Сэтгэгдэл ( 0 )