34 настай Дэнь Чан Жиан гэх эр Лонь Жу тосгоны ойролцоо оршин суудаг аж. Аав нь түүнийг бага байхад өнгөрсөн бөгөөд энэ явдал ээжид нь хүндээр тусаж сэтгэцийн эмгэгтэй болсон байна. Ээжийгээ асрахын тулд тэрбээр дунд сургуулиа хаяж, өнөөдрийг хүртэл хүнтэй гэрлэж чадаагүй ганц бие явсан аж.
Харин Дэнь Чан Жиантай гэрлэж амьдралаа сайжруулахыг хүссэн хүн бол тэднийхээс холгүй амьдардаг түүний авга дүү 16 настай Вен Вен охин юм. Охины гэр бүл мөн ядуу бөгөөд ээж нь өвчтэй, аав нь ажил хийдэггүй гэнэ.
Тиймээс аав ээжүүд нь ярилцаж байгаад хүүхдүүдээ гэрлүүлэхээр болжээ. Хэрвээ тэд хамтран амьдарвал нөхөр нь ажил хийж, хоёр гэр бүлээ тэжээж эхнэр нь хадам ээжийгээ асрах юм байна.
Энэ гэрлэлт анхнаасаа хууль бус, ёс зүйгүй гэрлэлт. Тодруулбал насанд хүрээгүй хүнтэй гэрлэж байгаа нь урд хөршийн хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа. Гэсэн ч сайн дураараа гэрлэж байгаа болохоор хятадын хууль сахиулагчид эсэргүүцэхгүй байгаа гэнэ. Охины аав нөхрийнх нь хамаатан бөгөөд амьдралаа дээшлүүлж л байвал цус ойртох нь тэдэнд нэг их сонин биш ажээ. Насанд хүрээгүй ч гэрийн ажилд сайн бэртэй болсон 70 хүрч байгаа эмгэн сайн юм боллоо гээд баяртай байгаа гэнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )