Н.Номтойбаяр гурав дахь үрээ хоног тоолон хүлээж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 11

 Торгонд хөлбөрөн, мөнгөөр тоглож өссөн хүн бол Н.Номтойбаяр. Цамаан дээрээ онгироо занг нь хоёр хүүхдийнх нь эх, анхны эхнэр нь тэсэхгүй салж байсан түүх ойрынх. Эхнэрээсээ салснаас хойш Номтойбаяр юм юмтай хүн шиг л мөнгийг салхинд үрж, хүүхнүүдэд шумбанхан умбанхан явсан гэдгийг зарим нэг эх сурвалж батлаад байгаа.

Энэ амьдралаасаа залхсан уу,  хэн нэгний чанасан кофе амттай байв уу? Мань эр хоёр дахь амьдралаа эхлүүлэхээр шийджээ.

Шинэхэн дэд сайдын цай, кофег чанаж буй хөл хүнд эмэгтэйн хувьд мөн л хоёр дахь амьдралаа эхлүүлэх гэж байгаа нь энэ. Тодруулбал топ Пүүжээгийн экс Цэгцбаатарын анхны хайр, охиных нь ээж Мандухай гэх бүсгүй өдгөө гурван сартай.

Удахгүй хорвоотой танилцах “жаал” нь  Номтойбаярын гурав дахь, Мандухайн хоёр дахь хүүхэд бөгөөд эсэн мэнд амаржиж Монголын үрсийг улам олон болгохыг Н.Номтойбаярын гэр бүлд хүсье.

 

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top