Одоогоос арав орчим жилийн өмнө Монголын миссийн тэмцээнд аман хүзүүдсэн Шүрэнчимэгийг тэргүүн мисс Уянгалянхуагаас илүү авьяаслаг сайхан бүсгүй гэж олон хүмүүс дүгнэсэн гэдэг. Тэмцээнд оролцсоныхоо дараа тухайн үедээ ид нэрд гарч байсан дуучин Сэрчмаатай дотно нөхөрлөж, хоёр сайхан бүсгүйг сонирхсон залуусын цуваа тасардаггүй байсан ч эрчүүдтэй төдийлөн нэр холбогдохгүй байсаар Герман явсан гэж ярилцах юм билээ. Цөөнгүй залуусын нүдэнд нь нулимс, зүрхэнд гуниг тээлгэн үлдээсээр хилийн дээс алхсан мисс Шүрэнчимэг нөхөр гурван хүүхдийн хамт Монголд эргэн иржээ. Тэрээр эх орондоо эргэж ирээд загварын тайзнаа дахин гарах бодолтой байгаа гэнэ шүү.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )