Байнга ундны ус уух нь сайн гэдэг бодол дэндүү дэгсдүүлсэн, харин ч үргэлж устай шил барьж явдаг хүмүүс эрүүл мэндээ хохироож болзошгүй хэмээн шотландын эрдэмтэд үзэж байна.
Организмд тодорхой хэмжээний усны түвшинг барьж байх ёстой гэдэг үзэл үнэхээр буруу гэж Индепендент сонинд бичжээ.
Английн эрүүл мэндийн үндэсний албанаас гаргасан зөвлөмжинд хүн өдөрт 6-8 аяга ус уух ёстой гэж заасан байдаг. Тиймээс ихэнх сургууль хүүхдүүдийг гэрээсээ ус авчрахыг шаарддаг гэнэ.
Усыг байнга хэрэглэж биений усны тэнцвэртэй байдлыг хангаж байх шаардлагатай гэсэн номлол ундны ус үйлдвэрлэгчдийн гаргасан домог. Учир нь тэд орлогоо нэмэгдүүлэхийн тулд ийнхүү сурталчилдаг гэж английн эрдэмтэд үзэж байгаа юм.
1945 онд гарсан зөвлөмжийн дагуу өдөрт 2,5 литр ус хэрэглэх ёстой гэж үздэг болжээ. Гэхдээ тэр үеийн баримт бичигт нэг зүйлийг бичсэн байдаг нь одоо мартагдсан байна. Жишээ нь, хүнд хэрэгтэй усны ихэнх хэсгийг хоол хүнсний зүйлээс олж авдаг. Харин хэтрүүлэн ус хэрэглэвээс эрүүл мэнддээ хохирол учруулж болзошгүй гэж бичжээ.
Emch.mn
Сэтгэгдэл ( 0 )