Хоёр жил тэсчихвэл ч ...

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 13

 Сайхан харагдахын төлөө  эрсдлийг үл  тоон, юунаас буцахгүй бүсгүйчүүд цөөнгүй байдаг аж. 

2010 оны хоёрдугаар сараас хойш нийт 10 удаагийн гоо сайхны  хагалгаа хийлгэсэн Сингапурын иргэн энэ бүсгүй  амьдралынхаа  хоёр жилийн хугацаанд сайн дураараа  асар их өвдөлтийг мэдэрч, их хэмжээгээр халуурч хаашаа ч гарч яваагүй байна. Байнга өлсгөлөн  байж,  энэ бүх хагалгаанд нийт 136 мянган ам доллар зарцуулжээ.  Нүүрний хэлбэр засах, имплант суулгуулах,  чихний хэлбэр өөрчлөх,  давхраа хийлгэх, эрүүгээ багасгах гээд эхээс төрсөн биеэ бараг бүгдийг нь өөрчилжээ.  Харин тэр одоо  хүүхэлдэйн киноны гол дүр шиг бүсгүй болсондоо их баяртай байгаа гэнэ. 

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top