Үеэл дүүгээ хүчинджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 13


Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд хүчингийн хоёр, хүчиндэхийг завдсан гэмт хэрэг гурав гарсныг цагдаагийн байгууллага бүртгэн сэжигтэн этгээдүүийг саатуулсан байна.   Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн Х өөрийн үеэл дүү 14 настай  Г-г архидан согтуурсан үедээ толгойн тус газар тоосгоор цохиж гэмтээн, гарыг нь хугалан танхайрч, хүчинджээ. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт 16 настай дагавар охиноо хүчиндэхийг завдсан гэмт этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Мөн дүүргийн XVI хорооны иргэн 41 настай О гэгч дагавар охин 16 настай М-ийг  удаа дараа хүчиндэхийг завдаж байсныг цагдаагийн алба хаагчид тогтоожээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top