Замын хөдөлгөөнд оролцож байхдаа буу гаргаж танхайрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 14

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын автозамын уулзвар дээр машинтай хүн буу тулгалаа гэсэн мэдээллийг энэ сарын 11-ний 11:40 цагт авч, шалгахад, Нийслэлийн хот тохижилтын газрын гэрээт анчин 29 настай Т гэгч “зам руу шахлаа” гэсэн шалтгаанаар ОХУ-д үйлдвэрлэгдсэн ТОЗ-7801 маркийн калибрь буу тулгаж айлган сүрдүүлж танхайрсныг тогтоосон байна. Сэжигтэн этгээд хэргийн газраас зугтаж, Тасганы овооны орчимд явж байсныг цагдаагийн алба хаагчид саатуулж баривчилсан байна. Сэжигтэн этгээд Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны иргэн 24 настай Б-г  УНР 50-57 дугаартай өөрийн эзэмшлийн машинтай явахад нь уг үйлдлийг үйлдсэн байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top