Цагаатгах ажилд оролцсон хүмүүсийг шагнав

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 14

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд  өнөөдөр зарим хүмүүст Улсын Комиссын Хүндэт жуух, Хүндэт үнэмлэх гардууллаа.

Луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг хэрэгжүүлэх, хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдний нэр төрийг сэргээх, дурсгалыг нь мөнхжүүлэх, нийгмийн халамжийн туслалцаа үзүүлэхэд зүтгэл гарган ажилласан  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах  нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга М.Халтар, Сүхбаатар аймгийн салбар комиссын дарга Д.Шижирбаатар, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Улсын Дээд шүүхийн шүүгч  Б.Бат-эрдэнэ  зэрэг хүмүүсийг ийнхүү шагнажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top