Дархан-Уул аймгийнхан Хаянхярваа даргаа үгүйлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 14


Дарханы Засаг даргаар найман жил ажилласан  Хаянхярваа Сангийн  сайд болж хотоо орхисноос хойш тус аймгийн оршин суугчид  хуучин даргынхаа хэчнээн их ажил амжуулж, нөмөр нөөлөгтэй байсныг  үгүйлж эхэлжээ.  Өнөөгийн Дархан золбин нохой, бэлчээрийн малтай хот болж байна  гэж  оршин суугчид  нь дор бүрээ ярьцгааж байна.  Орон сууцных нь орц хонгил хогондоо дарагдаж, гэрэл гэрэлтүүлэг нь үгүй болж  байгаад  бухимдсан иргэд өнөөгийн удирдлагууд хэчнээн хэлэвч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ. Найман жилийн турш хийж бүтээсэн зүйлүүд нь эхнээсээ нурж байгаад  Хаянхярваа сайд ч битүүхэндээ харамсаж суудаг сурагтай.

 Д. Уран

Top