Хосууд аа, хайрын баяраар хаана юу болох вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 14


Өнөөдөр гэгээн хайрын  буюу  Валентины баярын өдөр. Хайртай хосуудын хувьд өнөөдөр хүсэн хүлээсэн, аз жаргалаар бялхсан өдөр  байх нь дамжиггүй. Ингээд хайрын баярын үзвэр, үйлчилгээ, тоглолтын хуваарийг хүргэе.

 “iLoft Function House”-д  20.00 цагт “A Sound” хамтлаг "Forever 247" тоглолтоо толилуулах юм байна. Тоглолтод “A Sound” хамтлагтай хамтран ажилладаг хамтлаг, дуучид оролцон “ТВ Cocktail”-ын Цоомоо, Өөскө нар ирсэн залуусыг хөгжөөх гэнэ. “MNG” продакшны DJ нар үргэлжлүүлэн зочдод шилдэг миксүүдээ хүргэх тасалбар нь 20 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

“Metropolis night” club 19.00 цагт
“F Valentine party” болно. Хамгийн гайхалтай гэрлийн үзүүлбэр, “лед” дэлгэцийн шоу, диско бүжигчид болон Валентины тусгай сувинер, үзүүлбэр, хосуудын тэмцээн, сахиусан тэнгэрүүд саатах үдэшлэгийн тасалбар нь 12 мянган төгрөг юм байна. Мөн эхний 300 зочин Валентины баярын бэлгийн эзэд болно гэсэн шүү.


Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Sport Pub”-д 20.00 цагт
“Freedom Single Party” болно. Эрх чөлөөт ганц бие залуусын үдэшлэгт DJ Moogii Tech House, Techno style-аар залуусыг доргион “Blind date” буюу “Сохор болзоо”-нд уригдан амьд хөгжмийн “Kush and Oyuka” хамтлагийн хамт “Surprise” дүүрэн хөтөлбөрт 10 мянган төгрөгөөр саатаж болох нь ээ.


“UB Palace”-д 19.00 цагт
“Би чамд хайртай” тоглолт болно. Хайртын чинь чихэнд биш зүрхэнд эгшиглэх хайрын дуунууд энэ л үдэш эгшиглэх ажээ. Тоглолтод дуучин BX, Эгшиглэн, “Нэгэн зүгт”, “Extacy”, “Honey moon” хамтлагууд оролцон хайрын дуугаараа залуусыг уяраан хамтдаа Валентины баярыг тэмдэглэх юм байна.


“Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрын дэлгэцнээ
“Валентины захидал”, “Миний ахын эхнэр”, “Мартагдашгүй намар” кинонууд үзвэрийн цагийн хуваарийн дагуу гарч байна.

 Г.Энхтуяа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top