Э.Оюумаа: Би Ээнээгээ ийм үед үгүйлдэг

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 14

Хэвлэх

Урьхан хаврын эгшиг хэмээх тоглолт маргааш 19 цагт  болно. Зохиолын дуучид хамтран ардын дууны тоглолт зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү нэгдсэн арга хэмжээнд дуучин Э.Оюумаа оролцох аж. Тэрбээр "Би Ээнээгээ  ийм үед үгүйлдэг юмаа. Тоглолтод  оролцох бүрт нэг л тийм  эзэнгүйрсэн юм шиг мэдрэмж төрдөг" гэж найздаа хуучилсан гэнэ лээ. Аргагүй ч үгүй бизээ. МУГЖ Бат-Эрдэнэ, Оюумаа хоёр олон ч дууг хамтдаа амилуулан олон түмэндээ хүргэсэн билээ. Бат-Эрдэнэ мэдлэг боловсролдоо анхааран гадаадад суралцаж буй. Тэд харилцаагаа хэдийнээ тасалж Оюумаа өөр залуутай болзох болсон гэнэ. Дуучин бүсгүй ээждээ би дахиж хэзээ ч гэр бүлтэй, хүүхэдтэй хүнтэй орооцолдохгүй, амьдралаа шинээр эхлүүлнэ гэж амалсан гэнэ лээ. Бат-Эрдэнэ дуучинтай хэсэг хугацаанд амьдрахад хадмууд нь тийм халуун дотноор хүлээж авалгүй, хуучин бэрдээ амь нэгтэй байж, хоёрын хоёр хүүхдээ өнчрүүлж болохгүй хэмээн зэмлэдэг байсан юм байх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top