Суутнууд хайрыг ингэж хэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 15

- Дурлалгүй бол амьд явж үзээгүй л гэсэн үг. Петроний

- Дурласнаа нуух аргагүй, ганц үг, ганц хүсэмжилсэн харц зарим үед бүр үг дуугүй байдал ч түүнийг илчилж орхидог.  Жан Батист Мольер
- Хайрлана гэдэг хайрласан хүнийхээ амьдралаар амьдрахын нэр. ПьерАбелэр
- Хорвоод хүн нэг л удаа төрдөг юм
Хосгүй амрагаа гэж нэг л хүнийг шилдэг
Сайн сайхан гэр бүл гэдэг 2 зүрх нэг тэмүүлэлтэй байхыг хэлнэ. Лев Толстой

- Үнэн сэтгэлээсээ дурлаж үзээгүй хүн амьдралын хагас хамгийн сайхан нь нууц нуугдмал хэвээр өнгөрдөг. Томас Фуллур
- Хайрлаж дурласан хүмүүс нүдээрээ бус сэтгэлээрээ хардаг. А.Стендаль

- Дурлал гал халуун байх тусмаа, мөс шиг хүйтэн төгсгөлтэй байдаг. Сократ

- Жинхэнэ эр хүнийг таньдаг болохын тулд, муу эрийг хайрлаж үзэх хэрэгтэй. Мае Вест

- Чамд хайр байсан цагт өөр юу ч хэрэггүй мэт санагдана. Харин байхгүй бол өөр юу ч байгаад хангалтгүй мэт санагдана. Жэймс Берри

- Би чамайгаа өдөр бүр илүү ихээр хайрладаг. Өнөөдөр өчигдрийнхөөс илүү ч маргаашнаас бага хайрлаж байна. Розмонд Жерард

- Хайр яг л элсэн цаг шиг. Ухаан санаа улам л хоосрохын цагт зүрх сэтгэл дүүрсээр байдаг. Юлес Ренард

-Чиний тухай бодох болгонд нэг цэцэг ургадаг байсан бол би насан турш цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж амьдрах байсан.

-Хэн ч чиний харааг булааж болно. Гэвч онцгой нэгэн л зүрхийг чинь булааж чаддаг юм. XIV Людовик

- Хайр дурлал бол амьдралын хамгийн агуу сэргээш. Пабло Пикассо

- Хайр надаас юу ч асуудаггүй хэрнээ, надад асар их эрч хүч хайрладаг. Уильям Шейкспир
- Дурлалгүй амьдрал бол жимсгүй модтой адил. Халил Гибра

- Хүнд жинхэнэ аз жаргалыг хоёр л зүйл мэдрүүлдэг. Нэг нь хайрлах, нөгөө нь хайрлуулах. Жеорж Санд

- Энгийн нэг “Би чамд хайртай” гэдэг үг хэдэн тэрбум доллараас ч үнэ цэнэтэй. Фрэнк Синатр

- Өшөө хорсол амьдралыг боомилдог ч, хайр түүнээс сулладаг. Өшөө хорсол амьдралыг ээдрээтэй болгодог ч, хайр түүнийг зөөллөдөг. Өшөө хорсол амьдралыг сүүдэртүүлдэг ч, хайр гэрэлтүүлдэг. Мартин Лютер Кинг

- Хайрлуулна гэдэг хичнээн сайхан хэрэг вэ! Гэвч хайрлана гэдэг түүнээс ч илүү сайхан хэрэг! Виктор Хюго

- Дурласан хүний нэг хором, дурлаагүй хүний нэг жилтэй тэнцэнэ. Афра Бенн

- Гагцхүү бүсгүй хүний хайр амьдралыг бүрэн дүүрэн болгоно.

- Хайртай хүнтэйгээ хувь заяаны эрхээр учирваас үхлийн тухай ч мартдаг. Нагиб Махбуз

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top