Согтуугаар жолоо баривал тал тархитай болно

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 16

Гавлынхаа ясыг өөрийн буруугаас болж гэмтээсэн эр одоогоос жилийн өмнө хэвлэлийн од болж байлаа. Тухайн үед яагаад тархи нь ийм болсныг тэрбээр хэлээгүй ч миний буруугаас болсон гэж байсан. Тэгвэл тэрбээр тархиа таллуулсан тухайгаа ам нээжээ.  

 

"Согтуу байхдаа машинаа барьж яваад шон мөргөхдөө урд талын цонхоор шидэгдсэн байлаа. Шидэгдэхдээ толгойгоороо мөргөж унасан болохоор их гэмтсэн. Амьд үлдээхийн төлөө эмч нар бүхнийг хийсэн. Тэгээд л энэ.  Залуустаа, ер нь хүмүүст хандаж хэлэхэд  архи, тамхи, мансууруулах бодис битгий хэрэглэ. Согтуугаар битгий машин бариарай. Тэгвэл миний түүх давтагдана шүү" хэмээн ярьжээ.

Ослоос хойш тал тархитай эр архи уухаа больсон гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top