Кейт Мартин хэмээх энэ эр орноосоо босолгүй удаан хэвтсэн дэлхийн хамгийн бүдүүн эрээр шалгарчээ. Мартин 365,4 кг жинтэй бөгөөд удахгүй дэлхийн хамгийн бүдүүн хүнээр шалгарна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.
42 настай Лондоны оршин суугчийг 18 хүн байрнаас нь хөдөлгөдөг бөгөөд түүний “идэш" нь дийлдэггүй ажээ. Тодруулбал Мартин өглөөний цайн дээрээ найман хот дог иддэг бол өдрийн хоолонд дээрээ бялуу, жигнэмэг, амттан, ахиухан хоол идэж авдаг байна. Харин оройн хоолонд 16 зайдас иддэг бөгөөд үүнийг том ууттай чипс болон ундаагаар хачирладаг.
Түүнийг бага байхад ээж нь нас барсан бөгөөд энэ үеэс тэрбээр таргалж эхэлсэн байна. Эмч нар түүнийг биеийн жингийнхээ талыг нь хаяахыг зөвлөсөн бөгөөд өөх соруулж, дасгал хийх нь хамгийн үр дүнтэй гэдгийг ч анхааруулжээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )