2012 оны 02 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 19-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн Халх голын сав газраар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 12-14 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байна. Даралт өдөртөө буурна.
2012 оны 2 дугаар сарын 18-наас 02 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
20-нд баруун зүгийн нутгаар, 21-нд баруун болон төвийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 19-нд зүүн зүгийн нутгаар, 20-нд баруун зүгийн нутгаар, 21-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл ( 0 )