Хийн баллонтай болгоомжтой харьцахыг сануулав

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 17

Замын даргын улирлын үзлэгийн үеэр хийн баллоныг мэргэжлийн бус аргаар хэрэглэж буй зөрчил гарсан байна. Сайншанд өртөөний цайны газар 380 вольтын цахилгааны шитэнд тулгаж 20 литрийн хийн баллон тавьжээ. Уг цайны газрыг түрээсээр ашигладаг  байна.

Мөн Багануур өртөөний цайны газарт аяны зориулалттай хийн тулгыг rap аргаар өөрчилж, 20 литрийн хийн баллонтай холбосон байв. Хэрэв 20 литрийн хийн баллон дэлбэрвэл Дархан-Уул аймагт болсон дэлбэрэлтээс 4-5 дахин их хохирол учруулж мэдэхээр байж.

Замын шатдаг хий ашигладаг салбар, нэгжүүд, цайны газрынхан, гэртээ шатдаг хийн зуухтай төмөр замчид мэргэжлийн хүнээс зөвлөмж авч, хийн баллонтай болгоомжтой харьцахыг анхааруулав.

Эх сурвалж: “Ган зам”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top