Хайрын сорил

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 17

Та хэр дурламтгай вэ? Өөрийн хайр сэтгэлд хандах хандлагыг тодорхойлоорой. Асуулт болгоны дараа хариултаа тэмдэглэж авахаа мартуузай.

 

1. Та хайртай найз залуугийнхаа гэрт очихоор болжээ. Машинаа засварт өгчихсөн тул алхаж очихоос өөр арга байсангүй. Тэднийд очих хоёр гудамж бий. Эхнийх нь эгц шулуун зам ба энэ нь таныг маш хурдан түүний гэрт аваачна. Гэхдээ энэ зам зэлүүд, ямар ч сонирхол татах дүр зураггүй, уйтгартай юм. Харин та хоёр дахь муруй замаар явбал түүний гэрт илүү удаан очих боловч, алхаж явахдаа олон сайхан дүр зургийг олж харах болно. Та алингаар нь явах вэ?

 

2. Алийг нь ч сонгосон бай, таны замд хоёр сарнайн бут харагдана. Нэгдэх нь улаан сарнайны бут. Хоёр дахь нь цагааных. Та найз залуудаа 20 ширхэг сарнай аваачиж өгөхөөр шийджээ. Улаан, цагаан сарнайнаас тус бүр хэдийг авах вэ?

 

З. Сарнайгаа тэвэрсээр найз залуугийнхаа гэрийн үүдэнд ирлээ. Хонхыг нь дарахад үйлчлэгч эмэгтэй тайлж өгөв. Та өмнө нь түүний гэрт ирж байсан. Гэсэн ч та үйлчлэгчээс найз залуугийнхаа өрөөнд хүргэж өгөхийг хүсэх үү? Эсвэл өөрөө шууд өрөө лүү нь яваад орчих уу?

 

4. Одоо та хайртынхаа ереөнд байна. Найз залуу тань эзгүй байгаа бололтой. Та түүнийг гэртээ ирэхэд нь түүсэн сарнайгаараа сюрприз барихыг хүслээ. Сарнайгаа сайхан вааранд хийж цонхны тавцан дээр тавих уу? Эсвэл орон дээр тараах уу?

 

5. Романтик үдэш өндөрлөлөө. Гэвч та хоёр тусдаа өрөөнд унтахаас өөр аргагүй байлаа. Маргааш өглөө нь босоод, та найз залуугаа сэрсэн эсэхийг шалгахаар өрөөнд нь оров. Тэр үед таны найз залуу унтаж байгаагаар тесөөлегдөж байна уу, эсвэл аль хэдийнэ босчихсон байгаагаар уу?

 

6. Гунигтай ч, буцаад гэр лүүгээ харих цаг боллоо. Таныг гэрт чинь хүргэж өгөх өнөөх л хоёр зам өмнө чинь дурайна. Та энэ удаад алийг нь сонгож явах вэ?

 

Та дээрх асуултуудад хамгийн гол нь удаан бодолгүйгээр хариулах ёстой. Удаан бодох тусам хүн чин сэтгэлээсээ хариулж чаддаггүй. Харин одоо бүгдээрээ сорилын тайллыг уншицгаая.

 

1. Эхний хоёр зам бол таныг хэр дурламтгай болохыг харуулна. Та богино, эгц шулуун замыг сонгосон бол юунаас ч айлгүйгээр, зоригтой нь аргагүй дурлаж чаддаг. Өөрөөр хэлбэл, та хүнд амархан хайртай болдог. Харин урт, муруй замыг сонгосон бол таныг дурлуулахын тулд эр хүнээс нэлээд хичээл зүтгэл гарна. Та яаравчлахыг илүүд үздэггүй, харзнаж байж хүнд сэтгэлээ өгөх эсэхээ шийддэг хүн.

 

2. Улаан бөгөед цагаан сарнай нь таныг хайр сэтгэлийн тал дээр хир өгөөмөр ханддаг болохыг харуулна. Улаан нь таныг хайртдаа хир ихийг өгөхийг хүсдгийг илэрхийлнэ. Цагаан нь хир ихийг хайртаасаа хүсэн хүлээж, авахыг хүсдгийг илэрхийлнэ. Та улаан сарнай 12-ыг, цагаан сарнай наймыг түүсэн бол хайртдаа 60 хувийг зориулж, түүнээс 40 хувийг л авахыг хүсдэг гэсэн үг. Хэрэв тус бүр 10 ширхэгийг авсан бол та тэгш байдлыг эрхэмлэдэг ажээ.

 

З. Үйлчлэгч та хоёрын харилцаанд оролцох гуравдагч этгээдийг төлөөлж байгаа юм. Хэрэв та үйлчлэгчээр түүний өрөөнд хүргүүлсэн бол, хайр сэтгэлийнхээ асуудлыг шийдэхдээ найзаасаа эсвэл өөр хэн нэг хүнээс заавал заавар, зөвлөгөө авдаг гэсэн үг. Өөрөө шууд орсон бол ямарваа маргаан, үл ойлголцол гарахад өөрийнхөө толгойгоор бүхнийг шийддэг бүсгүйн шинж.

 

4. Та түүсэн сарнайн баглаагаа хаана тавьсан бэ? Цонхон дээр тавьсан бол хэн нэгэнд хичнээн хайртай байсан ч, түүнтэй өдөр бүр уулзахыг, цаг мөч тутамд хамт байхыг тийм ч их хүсдэггүй аж. Харин орон дээр тараасан бол түүнтэй орой бүр уулзахыг, дандаа хамт байхыг хүсэж тэмүүлдэг гэсэн үг.

 

5. Таныг гэрт нь очиж хоноход хайрт чинь өглөө нь эртлэн боссон байх ёстой байх тийм үү? Өөрөөр хэлбэл өрөөнд нь ороход найз залуугаа босчихсон байгаагаар төсөөлсөн бүсгүй хайртай хүнээ өөрийнхөө телөө өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Харин тайван нь аргагүй унтаж байгаагаар харсан бүсгүй хайртай хүнээ байгаагаар нь хүлээж авдаг.

 

6. Гэр л үүгээ харихдаа аль замыг сонгож байгаа нь, таныг нэг дурлахаараа тэр сэтгэлээ хир хугацаанд хадгалж чаддагийг харуулна. Хэрэв муруй замыг сонгосон бол, нэгэнтээ хайрласан хүнээ зүрхэндээ их удаан нандигнадаг юм байна. Харин богино замыг сонгосон бол таны сэтгэл хөрөхдөө тун амархан ажээ.

 

Ж.Од
Эх сурвалж: “Ган зам”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dd(202.126.91.170) 2024 оны 03 сарын 26

vnen bna kkk

1  |  1
Top