”Алтан хүн” одонгийн эзэд тодорно

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 20

"Монголын бүтээлч иргэдийн нэгдсэн холбоо"-ноос санаачлан "Алтан хүн" одонг шинээр бий болгосон билээ.

Энэхүү одонгоор Монголын жирийн иргэд, төрийн томчууд ч энгэрээ мялаах боломжтой аж. Хэрэв үнэхээр иргэд та бүхэн хийсэн бүтээсэн гэх зүйлтэй бол энэхүү одонд нэрээ тодорхойлуулах бүрэн боломжтой юм байна.

Тиймээс өнөөдөр хөдөлмөр бүтээлээрээ үнэлэгдсэн малчин, тив дэлхийд нэрээ дуурсгасан тамирчид, анхны сансарын нисгэгч гээд энэхүү одонгоор энгэрээ мялааж болох нь.

Одон гардуулах анхны ёслол Чингис зочид буудалд болох юм байна.

Энэхүү "Алтан хүн" одонг Хүннү гүрний археологийн олдвороос сэдэвлэн бий болгосон аж. Хүннү гүрний үеийн "Алтан хүн" олдвор нь гурван см-ийн диаметртай голдоо цул алтаар цутгасан эрэгтэй хүний дүрс бүхий олдвор аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top