Хувь заяанд тохиолдож болох 33 тоогvй явдал

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 18

 

Хувь заяндаа ямар нэгэн юмыг єєрчлєх гэж vнэхээр оролддог хvмvvс сvйрэх нь амьдралын эмгэнэлт явдал юм.  Тэгэхдээ тийм азгvй хvмvvс азтай хvмvvсээс хавьгvй олон байдаг ажээ. Хэдэн мянган хvний vйл ажлын тєрх тєлєвийг шинжиж үзэхэд  "азгvй хvмvvс" 98 хувийг эзэлдэг байна.    Та энэ жагсаалт, шалтгааныг зvйл зvйлээр нь анхааралтай уншвал, амжилт та хоёрын хооронд чухам юу байгааг єєртєє ойлгож авч болох юм.

1. Муу удам угсаа

Хэрэв эзэн єєрєє хичээвээс энэ нь сvйд болохоор дутагдал биш. Таньд тєрєлхийн оюуны єндєр чадавх заяасан бол, энэ бэрхшээлийг амархан давж чадна. Бvх тоогvй явдлын дотроос энэ нэгдэх бол хамгийн арилж болох зvйл гэдэгийг анхаарч бай.

2. Амьдралдаа тодорхой зорилгогvй байх

Амьдралдаа тодорхой зорилгогvй, дор хаяж ямар нэгэн юм руу эрмэлзэн тэмvvлдэггvй хvн амжилт олох ямар ч найдваргvй байдаг. Санал асуулгаар  зуун хvнээс ерэн найм нь тодорхой зорилгогvй байв. Энэ бол vндсэн шалтгаан ч байж мэднэ. Хvмvvс юу ч хvсэхгvй байгаа бол хэзээ ч юуг ч олж авч чадахгvй. Энэ талаар та бодож, єєртєє олон зvйлийг ойлгоно бизээ.

3. Нэр тєрєє эрхэмлэдэггvй, дунд зэргээс дээш гарах хvсэлгvй байх

Бид аж амьдралаа улам сайн сайхан болгох гэсэн хvсэлгvй болтлоо хувь заяандаа  хайхрамжгvй ханддаг, мєн шан єгєхєд vл тоомсорлодог хvмvvст онцгой найдвар тавьдаггvй.

4. Боловсрол дахь ялалтууд

Ийм саадыг харьцангуй хялбархан даван туулж болно. Єєрийгєє боловсруулах, хvмvvжvvлэх шаардлагад автсан хvмvvс боловсрол сайтай хvмvvст олонтой ханддагийг туршлага харуулж байна. Ямар ч сургууль таныг боловсролтой хvн болгохгvй. Зєвхєн бусдад хvч хэрэглэхгvйгээр, бусадтай тэгш эрхтэй байж, олж авахыг хvссэн зvйлээ олж авдаг хvнийг боловсролтойд тооцож болно. Боловсрол бол мэдлэг байхаасаа илvv тvvнийг ямар нэгэн юманд хэрэглэх чадвар мєн. Мэдлэг аяндаа vнэлэгддэггvй, харин хэрхэн хэрэглэж болохоороо vнэлэгддэг.

5. Зориггvй байх

Биеийн сахилга єєрийн хяналтаар дамжин хэрэгждэг. Энэ бол хvн єєрийн бvхий л єєдгvй чанарыг хянах ёстой гэсэн vг. Нєхцєл байдлыг хянаж сурахаасаа ємнє єєрийгєє хянаж сур. Єєрийгєє хvмvvжvvлнэ гэдэг хамгийн хvнд ажлуудын нэг мєн. Єєрийгєє ялж дийлэхгvй бол єєрєє єєртєє ялагдлаа гэсэн vг. Та толины ємнє зогсоод сайн найз заналт дайсан хоёрын аль алиныг зэрэг олж харж болно.

6. Євчин эмгэгт баригдах

Бие муу бол гарамгvй амжилт гаргана гэж горьдолтгvй. Євчин vvсгэдэг олон шалтгааныг хянаж болох ба хянах ч хэрэгтэй. Yндсэндээ энэ бол:

а) муу хооллох,

б) ухамсараа жолоодож чадахгvй байх, байнга муу юмны тухай бодох, єєтгvй сэтгэл хєдлєлд автах,

в) сексийг хэт шохоорхох юмуу, эсвэл сексийн зугаа цэнгэл дутагдах,

г) хєдєлгєєн дутагдах, бие бялдараа чийрэгжvvлэхгvй байх,

д) эрvvл агаар дутагдан амьсгалахад хэцvv байх зэрэг болой.

7. Орчны ялангуяа хvvхэд ахуй насанд тvvний нєлєє

"Алим ишнийхээ хажууд унадаг" гэж ярьдаг нь талаар бус. Гэмт хэрэг vйлдэх хандлагатай хvмvvсийн олонхи нь хvvхэд ахуй цагаас vvнд сурсан байдаг. Муу хvнтэй голдуу хvvхэд ахуй цагтаа нєхєрлєдєг.

8. "Маргааш, маргааш" гэж ажлыг хойш тавих

Энэ бол амжилт олдоггvйн хамгийн дэлгэрсэн нэг шалтгаан мєн. Хvн бvрт дуусашгvй "маргааш" байдаг бєгєєд, энэ нь зєвхєн хvнийг дээрэмдэх, амьд явах сvvлчийн боломжийг тvvнээс булга татан авах тохиолдлыг отож байдаг. Бидний дотроос олон хvн зєвхєн хvлээснээс хамартайгаа vлдсэн юм. Ямар нэгэн юмыг анхааралтай хийж эхлэх цаг ирнэ. Хэзээ ч бvv хvлээ, аятайхан цаг олдохгvй. Нэн даруй ажилдаа ор, гарын доор байгаа бvх хэрэгслээ ашиглаарай. Гагцхvv та дєнгєж амжилт олж эхэлмэгц сайн арга хэрэгсэл, боломж нээгдэнэ.

9. Тавьсан зорилгодоо хvрэх уйгагvй чанар дутагдах

Та бидний дотроос олон хvн сайн эхэлдэг мєртлєє санасандаа хvрэлгvй дутуу орхидог. Тvvнээс гадна хvмvvс бутэлгvй явдлын эхний шинж тэмдэг мэдрэгдмэгц тvvнийг нэг их сvр зар болгох дуртай. Уйгагvй чанарыг юугаар ч орлуулшгvй юм. Уйгагvй чанарыг ч, ухааныг ч хар зах дээрээс худалдан авах аргагvй.

10. Зан араншингийн сєрєг чанарууд

Ой гутам юмыг єєртєє ятгаж, муу зан байдлаараа хvмvvсийг єєрєєсєє тvлхдэг хvнд амжилт олох ямар ч найдвар байдаггvй. Хvн гагцхvv бусадтай хамтран ажиллаж чаддаг хvмvvст ханддаг. Базаахгvй хvнтэй хэн хамтран ажиллах вэ?

11. Сексийн зугааг хяналтгvй тавих

Сексийн эрчим хvч бол хvний нэгэн хєдєлгєгч хvч мєн. Энэ нь сэтгэлийн хєдєлгєєнийг юу юунаас илvv захирч байдаг тvvнийг хатуу хянаж, оюуны ба сэтгэлийн эрч хvч болгон тvvнийг хал балгvй єнгєрєєх боломжит сувагийг нээх хэрэгтэй.

12. Юманд хэт хорхойтон шунах

Аз турших, балмад юм vйлдэх гэсэн эрмэлзэлээс болж олон сая хvн сvйрч байсан тvvх бий. Yvний жишээг Уолл Стрит 29-єєс олж мэдэж болно. Энд олон хvн акцтай аз туршсан ажилбар явуулж мєнгє олохоор оролдсон боловч олонхи нь бvрэн дампуурах цагаа л хvлээж байдаг.

13. Шийдвэр гаргахдаа итгэлгvй байх

Шууд зєв шийдвэр гаргадаг боловч тvvнээсээ тvргэн няцдаг хvн бол сул дорой хvн. Харин ямар ч шийдвэр гаргаж чаддаггvй хvн бол тvvнээс долоон дор дорой хvн мєн. Тийм хvн шийдвэрээ байсхийгээд л єєрчилдєг. Шийдвэр муутай байх, хойшлуулах нь тєрсєн ах дvv хоёр мєн. Нэгэнд нь байр олдсон газар нєгєєд нь заавал олддог. Бvтэлгvй улсын цусыг урсгадаг ярганы газар єєрийг чинь аваачиж єгєхєєс ємнє тэр хоёрыг нядлагтун.

14. Айхын зургаан шинжийн дотроос нэг нь буюу хэд хэд нь байх

(айхын зургаан шинж гэж энэ юуг хэлээд байна?) Энэ зургаан шинжийг бvрмєсєн бєгєєд vг дуугvй гэтлэн давж чадаагvй цагт сонгосон чиглэлээрээ vнэхээр vр дvнтэй ажиллаж чадахгvй.

15. Бvтэлгvй гэрлэх

Энэ нь амжилт олдоггvйн нэлээд дэлгэрсэн шалтгаан мєн. Гэрлэлтийн харьцаа бол амьдралын хамгийн нандин талыг хамарсан хамгийн дотно, хvмvvсийн хоорондын хамгийн нягт харилцаа мєн учраас зохицонгуй байх учиртай. Тиймгvй бол бvтэлгvй явдал хvссэн хvсээгvй таарна. Тvvгээр vл барам эхнэрээ (нєхєрєє) сонгон авах нь зєвхєн ядуурал, золгvй явдал уддаг, нэр тєрєє эрхэмлэхийн сvvлчийн мєрийг устгадаг амжилтгvй явдлын хэлбэр байж болдог.

16. Хэт хаширлах

Боломжоо ашигладаггvй хvмvvс дараа нь хааны ширээнээс хоол зооглосондоо хангалуун явдаг. Хэт болгоомжлох нь салан задгайтай яг адилхан хэмжээгээр муу юм. Хоёр хэтрvvлгээс зайлсхийвэл зохино. Голдуу амьдрал єєрєє боломж олгодог юм даа.

17. Бизнесийн тvншээ бvтэлгvй сонгох

Энэ нь амжилт олдоггvйн хамгийн их дэлгэрсэн шалтгаануудын нэг мєн. Хэрэв та хувийн vйлчилгээгээ худалдаж байгаа бол, ирээдvйн ажил олгогчоо нvд аниад сонгож болохгvй. Тэр хvн чинь нэгд, ухаалаг байх, хоёрт, амжилт олдог байх ёстой. Тэр цагт тvvний vлгэр жишээ таньд онгод оруулах болно. Бид нийтлэг ажил хэргээрээ бусдаас илvv нягт холбоотой хvмvvсийг дуурайхыг хичээдэг. Ямар ч эргэлзээгvйгээр ингэж чадах хvмvvсийг ажилд хєлсєлж аваарай.

18. Атгаг, сэжигч санааг баримтлах

Aтгаг санаа нь амжилт олдоггvйн хэлбэрvvдийн нэг мєн. Ийм vзэл санаатай хvнд мунхагийн шинж хэзээд байдаг. Амжилт олж буй хvний бодол санаа чєлєєтэй бєгєєд, юунаас ч айдаггvй.

19. Мэргэжлээ бvтэлгvй сонгох

Ямар нэг байдлаар таашаал эдлvvлдэггvй ажил дээр та амжилт олох боломжгvй. Хэрэв та vйлчилгээгээ худалдаж байгаа бол ажил мэргэжил, адбан тушаал зэргээ сонгон авах нь vйл ажиллагааны чинь нэн чухал шат болно. Єєрєєр хэлбэл, та толгойгоо гашилган бусад бvхнийг умартан бодлогоширч, хvчээ шавхан ажиллах тийм хамаг анхаарал сонирхол юугий чинь булаасан ажлыг сонгон авбал зохино.

20. Хvчээ тєвлєрvvлэхдээ учир дутагдалтай байх

Босоо ороолон шиг юм юм руу vсчдэг хvн юу ч бvтээдэггvй. Нэг амиар хаа дуртай газраа амжилт олшгvй. Yндсэн бєгєєд нарийвчилан тогтоосон зорилгоо биелvvлэхийн тулд хvчээ тєвлєрvvлж бай.

21. Мєнгє, юмаа дэмий vрэх

Yрлэг нь хэзээ ямагт гуйлгачин болохоос айхтай саахалт зайтай оршдог учир, хэзээ ч хэнийг ч амжилтанд хvргэж байсан удаагvй. Єєрийгєє арвич хямгач болгон сурга, орлогынхоо нэг хэсгийг цааш нь хий. Банкинд хадгалуусан мєнгє бол єєртєє бат итгэлтэй байх vндэс мєн. Мєнгєгvй хvн хvний юу хэлсэнийг зєвшєєрєх, талархан дэмжихээс єєр аргагvй байдаг.

22. Урам зориггvй байх

Та урам зориггvйгээр ямар нэг юм хийх гээд vз, бид хєндлєнгєєс чинь харж байя! Тvvнээс гадна, нєлєєтэй юмгvй, урам зоригтой хvн янз бvрийн бvлэг хvмvvс, хамт олонд нэвтэрдэг давуу талтай.

23. Хvлээцгvй байх

Ямар нэгэн юманд халгаатай, "хатуу духтай" хvн дээшээ дэвших нь нэн ховор гэлцдэг. Хvлээцгvй гэдэг бол зєвхєн хvн шинэ мэдлэг эзэмшихээ больсныг харуулдаг юм. Хvлээцгvйн хамгийн сvйтгэгч тєрлvvд нь улс тєр, арьсны болон шашны итгэл vнэмшилтэй холбоотой байдаг.

24. Хамтран ажиллах чадваргvй байх

Олон хvн зєвхєн бусадтай ажиллаж чаддаггvй улмаас ажлын байр суурь, албан тушаалаа алддаг. Энэ шалтгаан бусад алдаатай хослох нь олон тохиолддог. Сайн мэдээлэлтэй эзэн, удирдагч захирагдагсдынхаа ийм дутагдлыг гадагш гаргадаггvй.

25. Та єєрийн биеэр олоогvй хєрєнгийг эзэмших

(энэ нь баян єв залгамжлагчидад онцгой тохиолдно) Баялагийг ёс бусаар эзэмших нь алхам алхамаар хувь тавилангийн шинжтэй болж ирдэг - амжилт гарч байсанvй, цаашид ч гарахгvй. Гэнэт баяжих гэмтэй, гэдрэг унах євчтэй гэлцдэг.

27. Зориуд хvний мєсгvй зан гаргах

Нэрээ залуугаасаа эрхэмлэ! Нэр тєрєє алдах амархан. Yнэндээ нєхцєл байдлын шахалтаар хvнд юу ч vлдээгvй юм уу сvйрvvлсэн хохиролоос болоод тэр хvн залилж мултарч эхэлдэг явдал байдаг. Энэ бол онцгой учрал! Гэтэл мэдсээр байж ийм замд орсон хvн юунд ч найдах юм билээ. Нууц юм эрт орой алин боловч ил болдог, эрх чєлєєгєє алдах тухай ярихаа байя гэхэд насан туршаа л нэр тєрєє алддаг.

28. Биеэ тоох ба нэрэлхэх

Эдгээр чанар нь энэ хvнээс дєлж явагтун! гэж бусад хvнд анхааруулсан дохионы гэрэл мэт алсаас ив илхэн байдаг. Тийм хvн амжилт олж боох боловч баярлах тавилан байдаггvй.

29. Баримтуудыг эргvvлж тойруулж бодохын оронд тааварлах

Олонхи хvмvvс дvгнэж эгнэж, эргэцvvлэн бодууштай баримтуудад дэндvv хайхрамжгvй ханддаг, залхуу, дэндvv энгийн єнгєц бодомжийг vндэс болгосон хэн нэгний "санал"-ыг илvv чухалчилдаг.

30. Мєнгєгvйдэх

Энэ нь ар тал, дэмжлэггvйгээр ажлаа эхэлдэг, алдаа гарсан тохиолдолд том хэмжээний эвгvй явдлаас аврагдаж чадахгvй хvмvvсийн дунд ихэд дэлгэрсэн байдаг. Та алдаагаа засах, бизнесийн ертєнцєд овоо нэр хvнд олохын тулд боломжтой бол бусдын дэмжлэгийг эхлээд ав, эсвэл мєнгє хуримтлуул.

31. Хэрэв саятан болоход чинь саад болж байсан онцгой ямар нэгэн шалтгаан бий бол (та єєрєє vлдсэн гурвыг нь) доорхи нvднvvдэд бєглєхийг санал болгож байна!

_________________________________________________________

32. ______________________________________________________

33. ______________________________________________________

Энэ бvх гучин гурван явдал бол оролдож vзсэн хэр нь унаж тусч, алдаж байсан хэн бvхний сайн мэдэх амьдралын эмгэнэлт явдал юм. Хэрэв энэ жагсаалт танд юу ч єгєхгvй бол єєрийгєє сайн мэдэх ойр дотны хvмvvсийн нэгнээс нь асуу. Тэр хvн бvгдийг зvйл зvйлээр нь тантай хамт нарийвчлан судлаг, харин єєрийгєє гомдсон хvн болгох гэж бvv оролдоорой! Гэтэл зарим хvнд vvнийг гав ганцаараа хийх нь зохистой байж болох юм. Олонхи хvн єєрийгєє бусад хvн харж байгаа юм шиг хєндлєнгєєс харж чаддаггvй юм. Та тийм хvн биш ч байж болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top