Өнөөдөр 11 цагаас МАХН-ын төв байр Цагаан ордонд МАХН, МҮАН, БНН, МЛН, МоАХН-ууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Уг ажиллагаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МЛН-ын дарга Л.Алтанчимэг, МоАХН-ын дарга Т.Оюунаа болон бусад нам, эвсэл, хөдөлгөөний 50 гаруй зочид төлөөлөгчид ирж оролцлоо.
Санамж бичигтээ “Монголын нийгэмд нэн шаардлагатай байгаа шударга ёсыг тогтоож, Монгол хүн ажлын байртай, амьдралд нь хүрэлцэхүйц цалинтай, цалин тэтгэвэрээр барьцаалсан өрийн дарамтгүй, үндэсний хэмжээний ордууддаа Монгол улс эзэн сууж, үндэсний хэмжээний томоохон үйлдвэрүүдтэй, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан үзэл санааг дээдлэж, шударга ёсыг тогтоон МАНАН-гүй Монголын төлөө үйл ажиллагаа явуулна хэмээн тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )