Эв нэгдлийн сум багцлах ёслол боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 18


Өнөөдөр 12 цагаас МАХН-ын төв байр Цагаан ордонд МАХН, МҮАН, БНН, МЛН, МоАХН-ын удирдлагууд эв нэгдлийн сум багцлах ёслолыг үйлдлээ. Монголын нууц товчоонд Алунгоо эх өөрийн таван хөвгүүндээ та бүхэн нэг сум мэт ганцаар явбал бусдад хялбар дийлдэнэ. Харин багцалсан сум байж эв нэгдэлтэй байх аваас хэнд ч үл дийлдэнэ хэмээсэн домогтой. Үүний нэгэн адилаар өнөөдөр энд цугласан таван хүчин болох МАХН, МҮАН, БНН, МЛН, МоАХН-ын удирдлагууд бид ганц ганцаараа явбаас төрийн толгойд сандайлж, улс үндэстнээ доройтуулж буй МАНАН-г сарниаж дийлэхгүй. Харин бид тав багцалсан сум мэт нэгдэж, нийтийн хүчийг нэгэн зорилгын дор нэгтгэж чадваас ирэх сонгуулиар ялалт байгуулж, олгиархиудын савраас эх орноо аварч чадна хэмээн дээрх ёслолыг хийсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top