Түрийвч нь том, жижиг, үнэтэй хямдхан гээд олон янз байдаг ч мөнгө дуудах цорын ганц үүрэгтэй гэдэг. Ахуйн орчинд эд баялгийн ид шид мөнгө болон материаллаг энерги дээр тогтож байдаг.
Иймээс түрийвчийг материаллаг энергитэй болговол тэр мөнгө татах увдистай болж болно. Таны түрийвч мөнгийг далладаг мэт байхыг та хүсч л байгаа байх. Тэгвэл анхаарлаа хандуулаарай. Хуучин түрийвчээ шинэчлэхийг хүсч байгаа бол хамгийн түрүүнд нүдэнд харагдсан түрийвчийг авахын өмнө сайтар бод.
Нэгдүгээрт хямд түрийвч бүү ав. Хямд түрийвч өөрөө ядуугийн энергитэй тул том дэвсгэрт тэр түрийвчинд тогтох нь юу л бол. Маш үнэтэй биш байлаа гэхэд боломжийн үнэтэй, дотроо мөнгийг том, бага дэвсгэртүүдээр нь ялгаж хийж болох халааснуудтай байх ёстой. Хэрвээ та түрийвчээ үнэтэй авсан бол энэ мөнгө танд нэн удахгүй эргэж ирнэ. Тэр бүү хэл хэд дахин нэмэгдэж ирнэ.
ТҮРИЙВЧНИЙ МАТЕРИАЛ
Ямар материалаар хийсэн нь чухал биш ч хиймэл гялгар материал огт таарахгүй. Ийм материал ямар ч энергигүй хиймэл учир байгалийн жинхэнэ энерги нэвтрүүлдэггүй. Тиймээс түрийвчинд тохирох хамгийн сайн материал бол арьс, илэг юм. Мөн даавуун материалтай байж болох юм.
ТҮРИЙВЧНИЙ ӨНГӨ
Эд баялгийн өнгө тийм ч олон биш аж. Газрын болон материалын өнгөнүүд буюу хүрэн, хар, шар болон шар өнгөний бүх дагавар өнгө, түүнчлэн алтлаг өнгөтэй түрийвчэнд мөнгө тогтдог гэж ярьдаг.
Түрийвчнийхээ мөнгөний энергийг гаргахгүй байя гэвэл задгай мөнгө хийх юм уу эсвэл аль нэг халаасанд нь задлахааргүй томхон зоосон мөнгө хийгээрэй.
Хүмүүс ихэвчлэн түрийвчиндээ ойр дотны хүмүүс, нөхөр, хүүхдийнхээ зургийг хийдэг. Тэгвэл ингэж болохгүй гэнэ. Гэрэл зураг мөнгөний энергийн урсгалыг тасалдуулдаг, түрийвчний болон мөнгөний энерги зургаар дамжин таны дотны хүмүүст нөлөөлж болох юм. Хэдийгээр энэ ховор тохиолдол боловч ийм энерги таны дотны хүний энергийг материаллаг болгон өөрчлөх боломжтой.
Түрийвч, хэтэвч хоёр өөр зүйлүүд. Хэтэвчинд зээлийн карт, иргэний болон жолооны үнэмлэх, янз бүрийн бичиг баримт хадгалагддаг. Энэ бүгд мөнгөнд огт хамаагүй ба биднийг нийгмийн хүрээллийн гишүүн болгох талаас тодорхойлох үүрэгтэй зүйлс. Хэтэвчинд харин хайртай хүмүүсийнхээ зургийг хийж болно.
Тань руу мөнгө дуудахад туслаж чадах аргуудаас хүргэлээ. Та мөнгөний ид шидийг ашиглаад үзээрэй.
Сэтгэгдэл ( 0 )