Хошин урлагийн хамтлагууд дундаас хамгийн менемент сайтайгаар “Шинэ үе” продакшныг нэрлэдэг. Тэр дундаа залуу жүжигчид нь бүгд цалингаараа машин авсан нь цөөнгүй хүмүүсийн атаархлыг төрүүлсэн удаатай. Энэ бүхнийг тус продакшны захирал жүжигчин Ариунболдтой холбон тайлбарлах нь ч бий. Тэрээр оюутан байхаасаа олсон мөнгөнийхөө талыг хадгалдаг байжээ. СУИС-ийг төгсөөд театрт ажилласан үедээ орлогоныхоо талыг мартахаа бүр зуршил болгож чадсан нь амьдралынх нь нэгэн зарчим болсон байна. 100 мянган төгрөгний гэрээ хийлээ гэхэд 50 мянгын гэрээ хийлээ гэж тооцож сурсан нь орлого бүрээ ингэж зохицуулахад сургажээ. Продакшныхаа залууст ч “ Олсон мөнгөнийхөө тодорхой хэсгийг хадгалж бай” гэсэн шаардлага тавьдгийн зэрэгцээ мөнгөө хадгалуулаад "Хадгаламжийн дэвтрээ ахдаа авчраад үзүүлчихээрэй" гэдэг аж. Харин хадгаламжтай болсноос хойш мөнгө нь хэр өсч байгааг сонирхдоггүй гэсэн шүү. Анх оюутан байх үедээ олсон орлого бага байсан ч хадгаламжиндаа хийх гэж байнга очдог түүнийг банкны теллерүүд “ Жаахан цуглуулж байгаад бөөнөөр нь авчирч болдоггүй юм уу” гэцгээдэг байсан ч өөрийнхөө баримталдаг зарчмаас ер ухраагүй гэдэг. Бэлэн мөнгө өөр дээр байхад гээх, хулгайд алдах,өөрөө үрэх магадлал өндөр байдаг бол Хадгаламжинд байгаа мөнгийг очиж авахад хугацаа шаардана. Байсхийгээд мөнгө авах гээд хадгаламж руугаа гүйгээд байх хэцүү гэж төвөгшөөдөг тул мөнгө чинь өссөөр байдаг гэж "Шинэ үе" продакшны захирал, жүжигчин Бооёо зөвлөж байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 3 )
hahahahahahahahahahahahahahaha hahahaha
ene setgegdel teneg ym aa
boeo yndarmaag munch ih chirj b.gaa daa yndarmaag haraad ineed hvrheesee ilvv umnuus n ih l ichih umaa