Гурван өөр шашинтай ч урлaгийн тогоонд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа “Гурван бүдүүн” хамтлагийнхан сүүлийн үед жин ихээр хаяж байна. Ингэж турахад нь хувь, хувьсгалын хоёр шалтгаан нөлөөлсөн юм байх. Тодруулбал уяхан бөгөөд туяхан бүсгүйгээр тогоогоо бариулдаг нь “хүнд жингийн” залуусыг турахад хүргэж байгаа хувийн шалтгаан. Шинийн дөрвөнд буюу энэ сарын 25-нд Бөхийн өргөөнд болох “Аав, ээжээ магтан дуулъя” тоглолтод бэлтгээд завгүй яваа нь бүдүүн эрсийн турах хувьсгалын шалтган болжээ. Гурав дахь бие даасан тоглолтондоо бэлтгэж буй “Гурван бүдүүн”-ий залуус аав ээждээ хайртай хүн бүрийг тоглолтондоо урьж байгаа гэнэ шүү.
А.Маша
Сэтгэгдэл ( 0 )