2012 оны 02 дугаар сарын 16 буюу пүрэв гарагт цагдаагийн байгууллагад иргэдээс 1069 мэдээ, мэдээлэл ирүүлсэнээс гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 46 хэргийн 33-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 6, хулгайлах 7, танхайрах 5, зам тээврийн хэрэг 17, осол 25 гарч, 15 хүн гэмтэж, 2 хүн нас барсан байна. Пүрэв гарагт нийслэлд 214, орон нутагт 102 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )