Хамтран амьдрагчаа хутгалж гэмтээх нь ихэслээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 18

Өнгөрсөн хоногт нийслэлд ахуйн хүрээнд архи хэтрүүлэн хэрэглэж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэг тав гарсаныг цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байна. Бусдын биед гэмтэл учруулсан хэмээн бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргийн дийлэнх нь хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндэд халдсан байв. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны оршин суугч 32 настай эрэгтэй Г-ын зүрхэн тус газар энэ сарын 18-ны 01:50 цагийн орчим эхнэр 21 настай Б нь хамт архи ууж байгаад маргалдан хутгалж гэмтээсэнийг тогтоосон байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд хүн зодуулж, гэмтсэн байна гэсэн мэдээллийг энэ сарын 17-ны 23:55 цагт авч шалгахад, мөн дүүргийн 25 дугаар хорооны иргэн 36 настай эрэгтэй Ч-ийн толгойд 55 настай эрэгтэй С согтуурсан үедээ гэр бүлийн маргаанаас болж заазуураар зүсэж, гэмтээснийг тогтоосон байна. Түүнчлэн мөн хорооны “Хайрханы 13-29 тоотод зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 23:20 цагт авч, шалгахад, 27 настай эмэгтэй А-ыг хамтран амьдрагч 28 настай эрэгтэй Н гэгч согтуурсан үедээ “мөнгө өгсөнгүй” гэж  зодож гэмтээснийг тогтоосон байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжүүлэн шалгаж байна.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top