Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хороо, НХХЯамнаас зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэгүүдийг шалгаруулах Нарны цом гардуулах ёслолын ажиллагаанаас Макс групп шилдэг хандивлагчаар шалгаран, Нарны цом гардаж авав. Экспорт, импортын чиглэлээр 2 гишүүнтэйгээр 1992 онд бизнесийн гараагаа эхэлж байсан Макс групп өнгөрсөн 20 жилийн турш худалдаа, үйлчилгээ, барилга, уул уурхай, зам, хөдөө аж ахуйн салбарт нийт 2000 гаруй ажиллагсадтайгаар тухайн салбар бүртээ тэргүүлэгчдийн нэг байсан амжилттайгаар 20 жилийн ойгоо угтаж байна. Бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр компанийн нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд тус компаниас ажлын байр, нийгмийн халамж хамгийн ихээр дутагдсан хараагүй иргэд, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд жил бүр уламжлан болгон 7 дахь жилдээ туслалцаа үзүүлсээр ирсэн. Макс группийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд Нарны цомыг гардаж авахдаа “нийгмийн халамж, ажлын байр хамгийн ихээр дутагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих буянтай ажилд олон нийтийг сайн санааны үйлсэд уриалан дуудаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө нийгмийн хариуцлагаа дээдлэн санаачлагатай ажиллаж ихийг хийж бүтээхийг бусад компанийн удирлагуудад уриаллаа.
Сэтгэгдэл ( 0 )