Саяын амлалтад нам цохиулсан эх орны хишгийн хувь заяа

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 19

 



Байгалийн баялаг ихтэй “Баян” орны иргэн байх сайхан юм аа. Хүн бүрт “Эрдэнийн хувь” буюу нэг сая төгрөгийн хувьцаа олгох, “Эх орны хишиг” нэг сая таван зуун мянган төгрөг бэлнээр өгөх амлалтуудаар сонгогчдын санал худалдаж авсан улстөрч эрхмүүддээ ард олон ямар их итгэл өгч, найдлага тавин хүлээж байв аа.

Ёстой негөө алдарт найрагч Р.Чойномын зохиосон дуунд гардагчлан ” …санан санан хүлээгээрэй, …итгэн итгэн хүлээгээрэй” гэдэг л болсон.

Ер нь хүн бүхэнд л эх орныхоо жинхэнэ эзэн нь болсон мэт санагдаж, сая таван зуун мянгаа юунд зарцуулахав, эрдэнийн хувьцаагаа яаж өсгөхөв, цаашид бусад стратегийн 15 ордоосоо ямар хувь хишиг хүртэж амьдрал ахуйгаа дээшлүүлэхэв гээд их л санаж бодох юм, итгэл найдвар, горьдолт хүлээлт бий болсон.

Яагаад гэвэл хоногийн хоолныхоо төлөө өдөр, шөнийг үл анзааран зүтгэж буй бидэндээ ухуулан сэнхрүүлж, ойлгуулан итгүүлж, 2008 оны сонгуулиар ард түмэндээ барьсан эрхэм улс төрчдийн маань барьсан бэлэг. Нэн ялангуяа хоёр нам хамтарч Засгийн газраа байгуулснаа ард түмэндээ амласан амлалтаа биөлүүлэх, хөгжлийн томоохон асуудлаа шийдэхийн тулд хэмээн тайлбарлан тунхаглаж байсныг яана.

Үүн дээр нь одоогийн өрөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа “хоёр намын амласан амлалтыг нь хэрэгжүүлэн биөлүүлүүлнэ” хэмээн хангалттай давс хужир нэмж байсныг мартах цаг хугацаа хараахан болоогүй байна. Гэтэл…

Өнеөдөр санасандаа хүрч өндөр дээд суудалдаа заларсан эрхмүүдийн амлалт юу болов оо. Хоёр намын амлалт нэг болсон. Хамтарсан учраас. УИХ 30 дугаар тоггоол гаргаж, “Эрдэнэс-Таван толгой” компанийн нийт 15 тэрбум хувьцааны арван хувь болох 1,5 тэрбум хувьцааг ард түмэндээ үнэ төлбөргүй хүртээхээр шийдвэрлэж, нэг иргэнд 536 ширхэг хувьцаа олгох болсон.

Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүн болгоны нэр дээр байршуулж, Үнэт цаасны хадгаламж төвлөрсөн бүртгэл тооцооны газарт дансгүй иргэдийг дансаа нээлгэхийг шахаж шаардах болсноор өнөө маргаашгүй л хувьцаагаа авч, ашгаа хүртэх гэсэн хүлээлтийг бий болгосон. Мөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд 10 хувь болох 1,5 тэрбум хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдахаар болсон.

Тэгвэл энэ тогтоол гарсан өдрөөс эхлээд л араасаа олон асуудал дагуулж, янз бүрийн хэл амны бай болж эхэлсэн. Б.Батбаяр, Д.Одбаяр, Я.Батсуурь нарын гишүүд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах 10 хувийг, иргэн бүрийнх дээр нэмж өгөхөөр санаачилга гарган хэлэлцүүлж дэмжүүлсэн. Тэд үүнийгээ аж ахуйн нэгжүүдэд хувьцаа нэрлэсэн үнээр нь худалдах нь цөөхөн хүний гарт орох эрсдэл их байна.

Монгол Улсын нийт 60 мянга орчим аж ахуйн нэгжээс 10 мянга нь л болзол хангаж байгаа бөгөөд 2700-хан хүний гарт нийт хувьцааны 10 хувь орно гэж болгоомжилж байгаагаар тайлбарладаг. Нөгөө талд баялаг бүтээж, ажпын байр бий болгож, татвар төлж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүдээ гадуурхлаа гэх асуудал босож, олон компаниудыг нэгтгэсэн “Монгол-999″ нэгдэл байгуулагдан, үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн.

Үүний зэрэгцээ хоёр намын амлалт, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон сая таван зуугаа биелүүлэх гээд улстөрчдийн маань толгойны өвчин өдрөөс өдөрт нэмэгдсээр. Ам алдвал барьж болдоггүй гэдэг дээ. Тооцоогүй амласан их мөнгөө өгөхийн тулд хувьцаа болгон хувь хишгийг нь хүртэх ёстой ордуудынхаа ирээдүйд хүртэх ашгаас урьдчилан зээл тавьж, хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө гээч болж байгааг юугаар ч зөвтгөж боломгүй.

Сая таван зуугийнхаа 500 мянгыг нь cap бүр 21 мянгаар цувуулан өгөх, үлдсэн саяыгаа бэлэн бусаар, орон сууцны зээлд хамруулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, сургалтын төлбөр зэрэгт зарцуулна гэх зэргээр шийднэ, шийдлээ гэсээр, одоо ээлжит сонгууль хаяанд ирсэн. Эрхэм түшээд амаа асуулгах цаг тулсан энэ үөэр, cap шинэ болох гээд дээр доргүй бужигнаж байхад, “нэг сумаар хэд хэдэн туулай буудаж” эх орны хишгийн 1072 хувьцаагаа сая төгрөгөөр үнэлэн, намуудын нэгдсэн амлалт гэгчээ биелүүлсэн гэх шийдвэр гаргаж амжууллаа.

Ингэснээр намууд амлалтаа, хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан 1,5 саяын асуудал шийдэгдлээ, Cap бүрийн 21 мянгыг зургадугаар сарыг дуустал өгнө. Оюутнууд үлдсэн нэг саяа хоёр хувааж сургалтын төлбөртөө зарцуулсан. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох сая төгрөг төсөвт суусан.

Үлдсэн иргэдэд сая төгрөгтэй дүйцэх хувьцаа олгоно. Хэрэв иргэн бэлэн мөнгө авах хүсэлтэй бол сонголтоо хийх боломж олголоо гэж мэдэгдэж байх юм. Гэтэл тэр их бэлэн мөнгө нь хаана байдаг юм, тэгээд хэдийд нь хүссэн болгонд нь бэлэн мөнгө тарааж өгөх юм энэ засгийн газар. Одоо төсөв батлаад удаагүй, шинэ он гараад хоёр cap ч болоогүй байхад төсөвт 400 тэрбум төгрөг дутлаа, түүнийг нөхөх 300 тэрбумын бонд гаргана гэж байгаагаас нь харахад итгэхэд бэрх л юм даа.

УИХ-ын Эдийн засгийн байгын хорооны дарга Р.Буд, бэлэн мөнгөө авах хүсэлтэй иргэдийн хувьцааг мөнгөжүүлэх боломжтой юу гэсэн асуултад “Судалгаагаар иргэдийн 50 хувиас хэтрэхгүй нь л мөнгө авна, бусад нь хувьцаагаа авах хүсэлтэй байгаа” гэж итгэлтэй нь аргагүй хариулж байх юм. Улс орны нэгдсэн төсвийг баталж, хянадаг үүрэгтэй УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын үгэнд итгэмээр л байна. Даан ч…

Намрын чуулганаар УИХ-ын 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулснаар манай иргэд “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцаанаас насан туршаа ашиг хүртэж, орлогоо    нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх гэсэн сайхан мөрөөдөлтэйгээ л үлдэхээс. Үнэгүй олгоно гэсэн хэдэн хувьцаагаа намуудын амлалтын сая төгрөг гэгчээрээ худалдаад авчихлаа.

Оюутнууд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаагүй болно. Мөн бусад иргэд ч гэсэн мөнгөө авсан болгоны хувь тавилан тэдэнтэй адил. Тэгэхдээ cap шинээс өмнө сая төгрөгөө авах гэсэн хөгшдийн их хүлээлт гуравдугаар сардаа л багтаж олгогдож магадгүй бололтой, хариуцсан албаны нь хүний хэлж байгаагаар. Гэхдээ л Т.Ганди сайдын хэлж буйгаар төсөвт мөнгө нь суусан, хамгийн түрүүнд авах эрх нь нээгдсэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд гэхэд нарийн судалгаа гаргах, мэдээллээ нэгтгэх гээд нэлээд ажил бий гэж байна билээ.

Төсвийн хөрөнгөөр хайгуул, судалгаагаа хийж, нөөцийг нь тоггоосон асар их баялагтай Тавантолгойн ордоосоо ард түмэндээ хувьцааг нь үнэгүй олгож, үе уламжлан ашгийг хүртэж амьдрах гэсэн хүлээлт талаар болох тийшээ хандаж байна. Үүнээс үзэхэд, эх нь булингартай бол адаг нь булингартайн жамаар бусад 15 стратөгийн ордын хувь заяа бас яах бол.

Уг нь анх аж ахуйн нэгжүүдэд өгөлгүйгээр иргэддээ 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх санаачилга гаргагчдын нэг Я.Батсуурь гишүүний хувьцаа, намын амлалт хоөр тус тусдаа асуудал шүү гээд янз бүрээр тайлбарлаж байгааг бусад олонх хүлээж авсангүй нь даан ч харамсалтай.

Эх орныхоо баялгаас хувь хүртэх иргэн бидний хувь заяа улс төрчдийн тооцоогүй, гэнэн юм шиг хэрнээ тэнэг гэмээр амлалтад нам цохиулах нь энэ.

Ч.Лхагвасүрэн
Эх сурвалж: “Нийгмийн толь”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top