Замын цагдаагийн газраас жолооны үнэмлэх олгохгүй байгаа талаар иргэд гомдоллож байсан.
Тэгвэл энэ талаар өнөөдөр тус газраас мэдээлэл хийлээ.
Жолооны үнэмлэх хэвлэгч машин, төхөөрөмжид нь гэмтэл гарсаны улмаас тодорхой хэмжээгээр үнэмлэх хэвлэгдээгүй байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар 14500 орчим үнэмлэх хуримтлагджээ. Үүнээс 10 мянга орчим нь шинээр жолооч болж буй хүмүүсийнх ажээ.
“Өчигдөр эвдрэл гарсан эд анги, дагалдах хэрэгслийг захиалан авчирсан бөгөөд нэмж TOPPAN СР-400 маркийн таван хэвлэгч машиныг шинээр суурилуулсан. Эхний ээлжинд үрэгдүүлсэн, ангилал ахиулсан болон солиулахаар өгсөн үнэмлэхийг cap шинийн баяраас өмнө хэвлэж дуусгахаар ажиллаж байна. Шинээр жолооч болох гэж байгаа хүмүүсийн үнэмлэх сар шинээс өмнө хараахан гарч амжихгүй. Гэвч ойрын 10 хоногтоо бид багтаахаар хичээн ажиллаж байна. Үнэмлэх хэвлэх ажил 24 цагийн турш явагдаж байна” гэж Замын цагдаагийн газрын дэд дарга Ч.Жаргалсайхан ярьлаа.
Сэтгэгдэл ( 1 )
үнэмлэхийг олон удаа солидог ажлыг бүр мөсөн болиулмаар б.а. бөөн бизнес.