АНУ-ын Калифорнид нэгэн эр амьтны эрхэнд халдсан, тэднээр хоол хийж идсэн хэргээр шүүхэд дуудагдлаа. Тодруулбал Жейсон Луйс Вилмерт гэгч эр гэртээ олон муур тэжээдэг байна. Тэдний гэрээс үе үе муур эвгүй дуугарч, чарлах чимээ хөршүүдэд нь сэжиг төрүүлжээ.
Улмаар цагдаад мэдэгдэн Жейсоны гэрт нэгжлэг хийлгэхэд хөргөгчнөөс нь муурын шулсан мах гарсан бөгөөд муурыг чанаж шарж идсэн болох нь тогтоогдсон юм. Түүнийг энэ баасан гарагт амьтны эрхэнд халдсан, тэднийг санаатайгаар хороосон хэргээр шүүх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )