Макс групп Шилдэг хандивлагчаар шалгарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 20


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хороо, НХХЯамнаас зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэгүүдийг шалгаруулах  ёслолын ажиллагаанаас Макс групп шилдэг хандивлагчаар шалгаран, "Нарны цом" гардаж авлаа. Экспорт, импортын чиглэлээр 2 гишүүнтэйгээр 1992 онд анх бизнесийн гараагаа эхэлж байсан Макс групп өнгөрсөн 20 жилийн турш худалдаа, үйлчилгээ, барилга, уул уурхай, зам, хөдөө аж ахуйн салбарт нийт 2000 гаруй ажиллагсадтай болж өргөжжээ.  Макс групп  салбар бүртээ тэргүүлэгчдийн нэг байсан амжилттайгаар 20 жилийн ойгоо угтаж байна.  Бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр компанийнхаа нийгмийн хариуцлагын бодлогыг  хэрэгжүүлсээр ирсэн  бөгөөд тус компаниас ажлын байр, нийгмийн халамж хамгийн ихээр дутагдсан хараагүй иргэд,  Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд жил бүр уламжлан болгон 7 дахь жилдээ туслалцаа үзүүлсээр ирсэн байна.  Макс группийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд "Нарны цом"-ыг гардаж авахдаа “Нийгмийн халамж, ажлын байр хамгийн ихээр дутагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих буянтай ажилд  идэвх санаачлагатай оролцоцгооё" гэж  бусад компанийн удирлагуудад уриаллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top