Ардчилсан намын дарга Норовын Алтанхуяг “Ардчилсан засаглал 1206" номоо худалдаанд гараад удаагүй байгаа. Түүний эл бүтээл ардчилсан нийгмийн мөн чанарыг энгийн үгээр тэр дундаа өөрийнхөө бизнесийн туршлагыг ил тодоор дэлгэснээрээ онцлогтой. Тиймээс ч зөвхөн намынх нь нөхдийн төдийгүй ном сонирхогч хэн бүрийн анхааралд өртөж эхэлжээ. Учир нь, борлуулалтад гараад удаагүй байгаа ч тун удахгүй номын зах зээлийг эзэгнэж буй бэстселлерүүдийн эгнээнд шилжих хэмжээний борлуулалттай байгаа аж. Иймд тун удахгүй “Очир огтлогч”, “Ногоон нүдэн лам”, “Монголчууд” зэрэг олон сар, жилийн шилдэг борлуулалттай номоор шалгарч буй бүтээлүүдийн зах зээлийг хувааж мэдэх юм. Түүнчлэн намынх нь нөхөд цагаан сарын бэлгээр намынхаа даргын номыг сонгож буй сураг дуулдсан шүү.
Сэтгэгдэл ( 0 )