Жолооны үнэмлэх хэвлэгч машин төхөөрөмжид нь гэмтэл гарсаны улмаас тодорхой хэмжээгээр үнэмлэх хэвлэгдээгүй бөгөөд 14500 орчим үнэмлэх хуримтлагдсан байсан. Өнгөрсөн баасан гаригт шинээр таван машин суурьлуулж, үнэмлэх хэвлэж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар үрэгдүүлсэн, солиулсан, гадаадын иргэний болон ангилал ахиулсан жолооны үнэмлэх хэвлэгдэж дууссан байна. Өнөөдрөөс эхлэн шинээр жолооч болж буй хүмүүсийн үнэмлэхийг хэвлэж эхэлсэн.
Үрэгдүүлсэн, ангилал ахиулсан, солиулахаар үнэмлэхээ өгсөн хүмүүсийн үнэмлэхийг олгох ажиллагаа өглөө 08.00 цагаас эхлэн явагдаж байна. Та бүхэн жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлыг 93025241 дугаарын утсаар лавлаарай
Сэтгэгдэл ( 0 )