Нийтийн тээврийн тарифт өөрчлөлт орохгүйг мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 20

Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын яамны харъяа “Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба” нь хот хоорондын нийтийнтээвэрлэлтийг 21 аймгийн алслагдсан 3-н дүүрэг, 68 чиглэлд, 95 сум суурин газарт 46 аж ахуйн нэгж байгууллагын 956 тээврийн хэрэгсэлээр өдөр бүр цагийн давтамжаар тээвэрлэлт гүйцэтгүүлж, зохицуулан, зохион байгуулж ажиллаж байна.

Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээгээр шөнийн 2-ноос эхэлж ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай гэж ирсэнтэй холбогдуулж баярын өдрүүдэд албаны захирлын тушаалаархариуцлагатай жижүүрийг 24 цагаар хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавихаар ажиллана.

Амралтын хоног олон байгаатай холбогдон хот хоорондын нийтийн зорчигч урсгал өмнөх оныхоос 1 дахин нэмэгдэж байна. Жишээ нь: УБ-Өмнөговийн чиглэлд өмнө онд 6-8 дунд оврын тээврийн хэрэгслээр 280 зорчигч нэг өдөрт гарч байсан бол, урьдчилгаа билет бичилтээр 14 тээврийн хэрэгслээр 500 зорчигч өдөрт тээвэрлүүлэхээр болж байна. Энэ урсгал нэмэгдэх тутамд нэмэгдэл тээврийн хэрэгсэл гарган ажиллах болно.

Нэмэгдэл тээврийн хэрэгсэлийг гаргасантай холбогдуулж ямар нэгэн чиглэлд үнэ тариф нэмэгдэхгүй.

Зорчин явагч та бүхэн албан ёсны стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл, мэргэжшсэн жолооч хот хоорондын нийтийн тээврээр зорчихыг уриалж байна. Албан ёсны зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр зорчигч билет авсанаараа зорчин явагчын гэнэтийн ослын даатгалд бүрэн хамрагдсан, аль цэгт тээврийн хэрэгсэл эвдрэх, саатах үед аль ойрын аймгаас нэмэгдэл тээврийн хэрэгсэл буюу техникийн түргэн тусламжын тэрэг гаргах давуу талтай юм.

Жич: Тээвэрлэлтэнд гарч байгаа жолооч нарын сахилга хариуцлагыг өндөржүүлж, анхааруулга санамжийг шугам замд гарах бүрд нь өгч, машин техникийн бүрэн бүтэн байдлыг нэг бүрчлэн шалгаж замын хуудас дээр гарын үсгээр албажуулан зам тээврийн осол, эвдрэл саатал гарах явдлаас урьдчилан сэргийлэх ялангуяа замын хөдөлгөөнд оролцохдоо гүйцэж түрүүлэхтэй холбогдсон дүрэм журмыг ягштал биелүүлж хурдаа тохируулж явах аюулгүй тээвэрлэлт явагдах бололцоотой бүхийл арга хэмжээ авч, зохих хууль, дүрэм журам, стандартындагуу, тээвэрлэлтийг зохион байгуулж ажиллахыг анхааруулж  байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top