Монголын орчин үеийн хөгжмийн урлагт хэдийнээ уянгалаг, намуухан, ухаарал хайрласан дуунуудаараа өөрсдийн гэсэн дүр төрхийг бий болгож чадсан хамтлаг бол "Гурван бүдүүн". Тус хамтлагийнхан энэ сарын сүүлээр буюу шинийн дөрвөнд гурав дахь бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтондоо бэлтгэн цаг нар, өдөр шөнийг үл анзааран яваа гурван бүдүүнчүүд ар гэртээ тавих анхаарал нь суларсанд эхнэрүүд нь тун бухимдуу байгаа гэнэ. Асуудал ингээд дуусчихаагүй бөгөөд бүгд эхнэрүүддээ хаягдаж байгаа сурагтай. Гэр бүл, үр хүүхдээрээ сольсон үнэ цэнэтэй тоглолтыг бид тун удахгүй үзэх болох нь.
Сэтгэгдэл ( 0 )