Хуучин “Эвлэлийн төв хороо”-ны үндсэн бааз суурин дээр хадгалагдан үлдсэн 90 гаруй жилийн түүхтэй Монголын залуучуудын Холбоо өнөөдөр шинэ Ерөнхийлөгчтэй боллоо. Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо технологийн газрын дэд даргаар ажиллаж байсан А.Мөнхбат “МЗХ”-ны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Төрийн албанд ажиллаж байсан А.Мөнхбат ажлаа хүлээлгэн өгөөд 2 сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд одоо Залуучуудын байгууллагыг толгойлж залуусын дуу хоолой болохоор шинэ ажлаа өчигдөр болсон МЗХ-ны ерөнхий зөвлөлийн 10-р хурлаар сонгогдож тамга тэмдэгээ хүлээн авчээ.
“МЗХ” нь бүтэц зохион байгуулалтын хувьд 21 аймаг, 9 дүүрэг, сум, үйлдвэр, аж ахуйн нэгж, албан газруудад 600 гаруй анхан шатны нэгжтэй, 120 мянга гаруй идэвхтэн дэмжигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. МЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Зоригтбаатар нь эрүүл мэндийн шалтгаанаас болж ийнхүү өчигдөр болсон ерөнхий зөвлөлийн хурлаар албаа хүлээлгэн өгсөн бол хуралд оролцсон гишүүдийн 99,9 хувийн саналаар А.Мөнхбат ийнхүү сонгогджээ.
Сэтгэгдэл ( 0 )