Иргэдийн орон сууц худалдан авах сонголт эрс нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 21

Монгол Улсын Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн 6 хувийн хүүтэй, 50 м/кв-аас ихгүй талбайтай орон сууц анх удаа авах иргэдэд олгох тусгайлсан журмыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд шийдэх гэж байгаа.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар орон сууцны талбайн 50 м/кв талбайн энэ хэмжээг хэлэлцээд иргэддээ илүү боломж олгох үүднээс 55 м/кв болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр иргэдийн орон сууц худалдан авах сонголт 9,017 айлын орон сууц болж нэмэгдэж байгаа юм. Мөн анх удаа орон сууц авч байгаа олон ам бүлтэй өрх 3 өрөө байр авах бололцоо үүгээр бүрдэж байна. 

Одоогийн байдлаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79, 486 айлын орон сууцыг хөтөлбөрт хамруулжээ.  

Хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас 18 сарын дотор ашиглалтад орох 28,300 орон сууц баригдаж байгаагаас 6,341 нь 50 м/кв талбайтай байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top