“Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 21

Засгийн газрын хуралдаанаар “Монгол судлалын үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ онд шаардагдах хөрөнгийг салбарын сайдын төсвийн багцад багтаан санхүүжүүлэх боллоо.

АНУ, ХБНГУ, ОХУ, Япон зэрэг улсын 15 их сургууль, эрдэм шинжилгээний төвүүдийн дэргэдэх монгол судлалын ажил зогссоноос гадна гадаадын улсуудад монгол судлалын эрч хүч  эрс буураад байна.

            Түүнчлэн дорно дахины судлалын томоохон сэтгүүлүүдэд Монгол Улстай холбогдолтой өгүүлэл, баримт материал гарах нь ч хязгаарлагдмал болсон, өрнөдийн орнуудаас манай их, дээд сургуулиудад монгол судлалын чиглэлээр суралцаж байгаа оюутны тоо ч эрс цөөрсөн тухай сайд Ё.Отгонбаяр танилцуулж байлаа.

            Иймээс монгол судлалыг зөвхөн өөрийн оронд төдийгүй, олон улсын хэмжээнд хөгжүүлэх, молнгол судлалын салбар хоорондын уялдаа холбоог зохицуулах, дотоод, гадаадын монгол судлаачдын залуу үеийг бэлтгэхэд Монгол Улсын идэвх оролцоог эрс нэмэгдүүлэх, олон улсын монгол судлалын цөм байх байр сууриа тогтвортой хадгалж үлдэхийн тулд Үндэсний хөтөлбөрийг баталсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top