“Гурван бүдүүн” хамтлаг “Аав ээжээ магтан дуулъя” тоглолтоо энэ сарын 25-ны өдөр Монгол бөхийн өргөөнд тоглолоо. Энэ үеэр нутгийн ах, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл хамтлагийнханд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулан өгсөн юм. Цагаа олсон энэ шагнал нь хамтлагийн ахлагч Учкаг баярлуулсан юм. Тодруулбал тоглолтыг ууртай эхлүүлсэн “Гурван бүдүүн”-ий ахлагчид СТА цол тэмдгийг өгөхөд сэтгэл нь уужирч, инээд алдан өөрийн эрхгүй “Уур хүрээд байсан чинь одоо сайхан болчихлоо. Одоо сайхан дуулаад байнаа” хэмээгээд хамтлагийн гишүүддээ баяр хүргэн тоглолтоо үргэлжлүүлсэн.
Бүдүүн найз нарынхаа тоглолтолд A Cool, Байзда, Fly болон бүжгийн хамтлаг хүрэлцэн ирж уран бүтээлээсээ толилуулсан юм.
Дашрамд дуулгахад “Гурван бүдүүн”-ийнхэн тун удахгүй “Монгол эстрад” хэмээх цомгоо гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ. Харин хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.
А.Маша
Сэтгэгдэл ( 0 )