Жүжигчин Болормааг Америкт очоод нөхөр нь хаяжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 27


 Урлагийн  сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Б.Болормааг үзэгчид “Шинэ үсгийн багш” киноны  Дунжидмаагийн дүрээр сайн мэднэ.  Театр дэлгэцнээ ойрын үед харагдаагүй тэрээр  Америкт  есөн жил амьдраад  саяхан иржээ.  Хоёр хүү нь “Ээж минь та  бид хоёрын төлөө   сайхан мэргэжлээ орхиж, хүний нутагт олон жил борви бохисхийлгүй ажиллалаа. Одоо өөрийгөө бодох хэрэгтэй. Нутаг руу нь явуулж дуртай ажлыг нь хийлгэе” гэж  шийдвэр гаргаснаа гэнэт хэлжээ. Анх сонсоод шоконд орсон ч төрсөн нутаг, хамт олон, найз нөхөд, театрын 80 жилийн ой гээд сэтгэл зүрхэнд уяатай олон зүйл Монголд   байсан нь  түүнийг  баярлуулсан аж.  Харин түүний нөхөр  анхалж ярьсан шигээ  хамт амьдралгүй Америкт очсон хойноо салаад явсан гэдэг. Нөхөр нь хэдийгээр гэр бүлтэй болсон ч  хувь төөрөг л ийм байсан юм болов уу  хэмээн эмэгтэй хүний ууч зангаар  нөхрөө  буруутгаагүй гэдгээ СТА Болормаа хэнээс ч нуулгүй хэлчихдэг  юм билээ. Тэрээр зовлон бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөлгүй Америк байхдаа “Би хэн бэ” жүжгийн зохиол бичиж, мэргэжил нэгт уран бүтээлчидтэйгээ хамтран тоглож нутаг нэгтнүүдээсээ өндөр үнэлэлт авсан гэдэг.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top