Үнийн хөөрөгдөл цахилгааны үнэд халдварлав

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 27

Сар шинэ болохыг угтуулан наймаачид сарын өмнөөс бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хөөрөгдөн хэтэвчээ зузаалж амжсан бол Сонгинохайрхан дүүргийн цахилгаан дамжуулах түгээх газар мөн л цагаан сарын “сюрприз” болгож хэрэглэгчдээ үнэ өндөртэй цахилгаан нийлүүлж, чирэгдүүлдэг юм байна. Тодруулж хэлбэл энэхүү хярд гарсан үнэтэй цахилгааныг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны 4-35 тоотод оршин суух иргэн Г-гийнх хүртлээ.

Гэр хороололд амьдардаг тэдний цахилгааны төлбөр өвлийн улиралд сард 20 мянга орчим л гардаг байв. Хоёр настан амьдардаг болохоор нэг их цахилгаан хэрэгсэл ашиглаад байдаггүй. Өвлийн сууцаа пийшингээр халаана. Зарим хүн тэдний цахилгааны төлбөрийг өндөр гарч байна л гэнэ, гол нь хэрэглээ нь бага учраас ингэж хэлдэг хэрэг л дээ. Гэвч тэд өндөр настай, хөл муутай тул дүүргийнхээ Цахилгаан дамжуулах түгээх газраар явж гомдол санал тавьж чадахгүй явсаар өдийг хүргэсэн юм. Харин өнгөрсөн долоо хоногт хоёрдугаар сарынхаа цахилгааны төлбөрийг хийхээр очтол 20 мянган төгрөг нь хүрсэнгүй гэнэ. Учир нь цахилгааны төлбөр нь 43420 мянган төгрөг гарсан байв. Өмнө гардаг байсан цахилгааны төлбөрөөс даруй хоёр дахин өндөр төлбөр гарсан байсан тул гэрийн эзэн золтой л уначихаагүй гэдэг. Тасалбар дээр бичигдсэн квт-ыг  харвал өмнөх саруудад бичигддэгээс даруй 500 гаруй квт цахилгаан илүү гарсан байж. Кассчингаас зарим нэг зүйлийг тодруулах гэсэн авч “Би мэдэхгүй, гарсан квт-ынх нь дагуу л төлбөрөө нэхэмжилж байна” гэсэн тул яах ч арга байсангүй. Аргаа бараад дүүргийнхээ Цахилгаан түгээх газарт очиж, учрыг нь магадлах гэсэн боловч, сар шинэ дөхсөн байсан тул холбогдох хүмүүс нь ажлын байрандаа байсангүй мухарджээ.

Сар тутамд цахилгааны төлбөрөө төлөхгүй бол гэрэл тасалж чангалдаг тул арга буюу 43420 төгрөгөө төлөхөөс өөр арга байсангүй,  сар шинээр хэрэглэхээр төлөвлөсөн  төсвөөсөө танаж, дахин 23420 төгрөг нэмж байж, төлбөрөө төлж сар шинээр цахилгаантай суужээ.  Ингэхгүй бол хаяа хамрын Доржийнхоос эхлээд... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top