АНУ-ын Айдахогын хойд хэсгийн голоос хоёр толгойтойхулд загас олдсон тухай Нью-Йорк Таймс сонин мэдээллээ. Загас олдсон голын орчим уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний хууль бус үйлдлийн улмаас хоёр толгойтой хулд загас цөөнгүй олдох болсон гэнэ.
Үүний дагуу голоос дээж авч шинжилгээнд өгөхөд төмрийн селен ихээр илэрсэн байна. Одоогоор голын дэргэд уурхай үйл ажиллагаа явуулж байгаа компанийг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн, амьтны генд өөрчлөлт оруулсан хэргээр шалгаж байгаа юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )