Хятадад нэг айл-нэг хүүхэд гэсэн бодлого баримталдаг билээ. Энэ бодлогын уршгаар тус улсад хүйсийн тэнцвэрт байдал алдагдсан гэж хэлж болно. Өнөөдөр тус улсад олон сая эр эхнэр хайж байгаа бөгөөд зарим нэгэн нь бусдын сул талыг ашиглан эхнэр авч байна. Үүний нэг жишээ нь Хятад, Хойд Солонгосын хил орчимд оршин суух эрчүүд будаагаар эхнэр худалдан авч байна. Тодруулбал эх орноосоо будааг хямдхан авч, Хойд Солонгосын хилийн орчим амьдардаг, өлсгөлөнд нэрвэгдсэн оршин суугчдад өгч, хариуд нь охиныг нь эхнэр болгон авдаг байна. Өлсөж үхэхгүйн тулд охиноо будаатай айлд эхнэр болгон өгөх Солонгосчуудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд гэр бүл бологсдын дийлэнх нь ямар ч бичиг баримтгүй гэнэ.
Учир нь Хятад эрчүүд худалдан авсан эхнэрээ бичиг баримтгүй, хууль бусаар орогнуулдаг байна. Улмаар гэртээ хүүхдээ төрүүлж, иргэншилгүй хүмүүсийн тоог нэмдэг байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )