“Женко” Баттулга гэж компаниараа овоглосон эрхэмтэй Монголчууд анх самбо бөхийн тамирчнаар танилцаж, бизнесменээр нь хүндэтгэж, улс төрчөөр нь тоох болсон билээ. Харин түүний унаган мэргэжил зураач гэдгийг хүн бүр мэддэггүй.
УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд асан тэрээр Дүрслэх урлагийн дунд сургуулийг театрын зураач мэргэжлээр төгссөн бөгөөд ажлын гараагаа УДЭТ-ын тайзны зураачаар эхэлж байжээ. Сонирхуулахад Х.Баттулга гишүүн эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу С.Цогтсайханы "Хонхны дуу" бүтээлээр МУГЖ, Төрийн шагналт Д.Сосорбарамын найруулах ардчиллын сэдэвт түүхэн жүжгийн тайзны зураачаар ажиллах болсон гэнэ. "Хорь гаруй жил томхон бүтээл хийгээгүй ч авьяас бөхдөггүй тул түүнийг сонгосон" гэж хамтран ажиллах уран бүтээлчид нь түүнийг ихэд тоож байгаа гэнэ шүү.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 1 )
Ta bem baih te