Улаанбаатар хотод мэдээллийн сайтууд хэрэглэгчийн тоогоор тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 28

Монголын сайтын холбоо, Хэрэглэгчийн судалгааны төвтэй хамтран хэрэглэгчид мэдээллийн хэрэгслэлийн аль хэлбэрийг илүүтэй сонгож байгаа талаар судалгаа явуулжээ. Судалгааг интернэтээр болон судалгааны хуудсаар дамжуулан Улаанбаатар хотын хэмжээндявуулсан байна. “Та голчлон ямар эх сурвалжаас мэдээлэл олж авдаг вэ?” гэсэн асуултанд интернэт хэрэглэгчдийн 90% нь сайтыг онцолсон байна. Монгол хэл дээрх интернэт хэрэглэгчдийн тоо 350.000 хол давсан гэдэг статистик мэдээллийг холбогдох албаны хүмүүс өгч байгаа. Тэгвэл интернэтээр явуулсан судалгаанаас үзвэл зөвхөн мэдээллийн сайтуудаас өөрийн хэрэгцээт мэдээллийг олж авч заншсан 300.000 гаруй хэрэглэгч байгаа гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Харин түүвэр судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн бөглөснөөс үзвэл Улаанбаатар хотод 18-45 насны нийт хүмүүсийн 61% нь мэдээллийн сайтуудаас, 58% нь телевизээс,41% нь сонин, сэтгүүлээс голчлон мэдээлэл олж авдаг ажээ. Түүвэр судалгаанд төвийн болон захын хорооллын иргэдийг тэгш хамруулсан байна. Бас нэгэн сонирхолтой тоо баримт дурьдвал түүвэр судалгаанд хамрагдсан 15-18 насны нийт хүүхдүүдийн 78% нь сайтуудаас өөрийн хэрэгцээт мэдээллийг авдаг байна. Үүнээс харахад интернэт хэрэглэгчдийн тоо, тэр дундаа мэдээллийн сайтуудын хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өссөөр байгаа ажээ.

            Д.Билгүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top