Топ модель Пүүжээгийн экс амраг танхай балмадаараа зард гараад байгаа Цэгцбаатар гэх эр өөрийн Фэйсбүүкээр хар "пи ар” хийж явна. Баримтыг уншигч та харж байна. Тэрээр нэгдүгээр сургуулийн урд 0001 гэх азын дугаар бүхий манайдаа л ховор машинаа хашлага давуулан тавьжээ. Машины зогсоол байхгүй гэж энэхүү үйлдлээ тайлбарлаад , шүүмжилсэн нэгэнд “Хэн бэ, юу вэ, Чамд пад байхгүй” хэмээсэн байх юм. Энэ байдлаараа явган хүний зам дээр төд удалгүй машинаараа явах нь ээ гэж сэтгэгдэл үлдээсэн хүмүүст "Хархорин" захын эзний хүү “Шаардлагатай бол явна” гэж хариулжээ.
Мөнгөтэй, нөлөөтэй, танхай хүмүүс ингэж хашлага давуулж машинаа зогсоодог мода дэлгэрэх вий дээ. Хөөрхий дугуйны нөхөөс болох зүлэг ногоо минь... Ум маани бад ми хум ...
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )