Саяхан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон. Шүүх хурлын үеэр Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл шүүх бүрэлдэхүүнд тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд байлцуулах хүсэлт гаргасан юм.
Энэ дагуу МАХН-ын албаны хүнээс шүүх хуралд Н.Энхбаяр ирж оролцох уу хэмээн тодруулахад “Одоогоор Н.Энхбаяр даргад шүүх хуралд оролцоно уу гэсэн зарлан дуудах хуудас ирээгүй байгаа. Хэрвээ зарлан дуудах хуудас нь ирвэл шүүх хуралд өөрийн биеэр очиж оролцоно гэсэн” гэв.
Сэтгэгдэл ( 0 )