НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Даг Хаммаршельдын нэрэмжит сангаас сэтгүүлчдэд зориулсан тэтгэлэгг хөтөлбөр зарлажээ.
Хөтөлбөр энэ оны есдүгээр сараас арвэннэгдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.
Хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганыг сурвалжлах сонирхолтой, хөгжиж буй орнуудын сэтгүүлчдээс дөрвөн хүнийг шалгаруулах ажээ.
Сэтгүүлчдийн Нью-Йоркт байрлах байр, томилолт, аяллын зардлыг ЕГҮБ-аас хариуцах юм байна. Сэтгүүлчдийн өргөдлийг ирэх сарын 30-ныг дуустал авах аж
Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, өргөдөл гаргагчдад тавигдах шаардлага, өргөдлийн маягт зэргийг www.unjournalismfellowship.org цахим хуудаснаас авч болно хэмээн Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )