Шашин гэж юу вэ? Энэ тухай ярих хэрэгтэй юу. Хувийн хэрэг юм биш үү. Шашин хэнд хэрэгтэй вэ. Шашны хүн тэгээд шашингүй хүнээс илүү моралтай юу. Шашинтай хүн энэрэнгүй юу, шашинтай хүн хүмүүст хайртай юу, тэд хоолгүй хүнд хоол өгдөг үү, тэд гэр оронгүй хүнд гэр орон өгдөг үү. Хэрвээ тийм биш гэвэл шашны хүн гэх ямар шаардлагатай вэ?
Яагаад шашныг ярьдаг вэ гэхээр эцсийн эцэст бурханыг ярих гэсэн биш үү. Бурханд чи итгэдэг үү гэсэн асуулт тавьдаг яагаад ч түүнд итгэхгүй шүү дээ. Их юм боллоо гэхэд зөвхөн л үнэмшинэ. Үнэмших итгэлээс арай хөнгөвтөр. Муугаар сэтгэхэд шүү дээ. Яагаад гэвэл шашин дандаа итгэл алддаг тул.
Философич Киэркэгард хэлэхдээ эцсийн эцэст бурхантай холбоо барих ямар ч боломжгүй гэсэн. Бурханд нэр ч хүртэл өгөхийг зарим шашин хорьдог. Бурхан зөвхөн сэтгэл гэж хариулдаг. Шашны яг эсрэг талд шинжлэх ухааны мэдлэгийн салбар байрлана. Энэ хоёр бол хоёр туйлууд. Шашин бол догма. Мэдлэг бол танин мэдэхүй.
Бид аль ч шинжлэх ухааны салбарт онол гаргах гэж оролдоход мэдлэгийн хязгаарлалд хүрдэг. Яагаад гэвэл тэнд үгийн болон ухагдахууны бэрхшээлд тулдаг. Үүний шалтгаан шинэ үг. Шинэ ухагдахуун хэрэгтэй. Яагаад гэвэл шинэ зүйлд шинэ үг хэрэгтэй.
Мэдлэгийн салбар зүйлсийн тухай хэдийгээр мэдэх боломжтой ч мэдэхгүй зүйлс их. Хүмүүст ч гэсэн мэдэхийн аргагүй тайлбарлашгүй зүйлс тохиолдоно. Гэхдээ энэ ид шид биш.Ертөнц бидний мэдрэлийн эрхтэнүүдээр л танигдана. Тиймээс хүн бүрийн мэдрэлийн эрхтэн өөр өөрсдийнхөөрөө мэдэрнэ. Тэгэхээр хүн бүр өөр өөрийнхөөрөө танина. Ингээд хүн бүр өөр өөрийн ертөнцтэй гэмээр. Гэтэл тийм биш. Мэдэрсэн зүйлсээ зөв танихад мэдлэг шаардлагатай. Үүний дараа бүгд адилхан мэдлэгээр өөр өөрсдийн ертөнцөө эмх замбараанд оруулна. Үүний дараа л бүгд нэгэн ертөнцтэй болцгооно. Тэгээгүй гэвэл үргэлжийн маргаан үргэлжийн зөрчил.
Бүх зүйл харьцангуй гэсэн ойлголт хаа ч үгүй. Харин бүх зүйл цаанаа утгатай. Байгалийн бүх хуулийг яагаад заавал тийм гэж өөр биш үү гэж асуудаг вэ. Бүхий л нэгээс нөгөө рүү болж буй болохын тухай ойлголтыг яагаад зүйлс үргэлж нэг юм болдог вэ гэж асууна. Яагаад гэсэн асуулт бүр хариулагдахгүй. Олон асуултууд хариултаа хүлээсээр.
Бид бүгдэд заавал нэр өгч түүгээрээ нэрлэнэ...Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )